Жан-Франсуа Лесюёр

(Лесюэр Жан - Франсуа-с чиглүүлэгдэв)

Жан-Франсуа Лесюёр (Франц: Jean-François Lesueur эсвэл Le Sueur), 1760 оны 2-р сарын 15-нд Францын хойд нутагт орших Абвиль хотын ойролцоох Дрюк Плесьель тосгонд төржээ. 1837 оны 10-р сарын 6-нд Парис хотноо нас баржээ. Жан-Франсуа Лесюёр нь францын хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаач, хөгжмийн шүүмжлэгч, хөгжмийн багш, Парисын консерваторийн профессор, дуурь болон үлээвэр хөгжмийн олон тооны бүтээлийн зохиогч.

Жан-Франсуа Лесюёр

Жан-Франсуа Лесюёр нь эхлээд Абвилийн сүмд дуучин, дараа нь Аменьед дуучнаар ажиллаж байв. Дижон, Ле-Ман, Туре зэрэг хотуудад найрал дууны удирдаачаар ажилласан ба 1786 оноос Парисын дарь эхийн сүмийн найрал дууг удирдах болжээ. 1793 оноос хөгжмийн үндэсний институтын зохион байгуулагч, (1795 оноос консерватори гэх) захирлаар ажилласан байна. 1790-д оны үеэс Жан-Франсуа Лесюёр дуурийн төрөлд хүч үзэж эхэлсэн юм. Францын хөрөнгөтний хувьсгалын үеэр тэр олон тооны найрал дууны бүтээлүүд, нийтийн баяр цэнгэлд зориулсан “Францын бүгд найрамдах улсын сүлд” зэрэг магтан дуулалууд зохиож байжээ. Наполеон Бонапартын засаглалын үед түүнийг ордны капельмейстерээр томилсон юм. 1818 онд тэрээр эргээд консерваторидоо буцан иржээ. Түүний шавь нар: Г.Берлиоз, Ш.Гуно, А.Тома. Түүнийг Пер-Лашез-ын шарилын газар оршуулжээ.

Уран бүтээл

засварлах

Түүний хөгжмийн утга зохиолын бүтээлүүдээс: «Exposé d’une musique imitative ei particulière à chaque solennité» (1787); «Notice sur Paisiello».

  • «Агуй буюу гансрал» (La Caverne ou le Repentir, 1793)
  • "Поль ба Виргиниа буюу сайн санаатнуудын ялалт" (Paul et Virginie ou le Triomphe de la vertu, 1794);
  • «Калипсо арал дээрх Телемах буюу ухаантны ялалт» (Télémaque dans l'île de Calypso ou le Triomphe de la sagesse, 1796);
  • «Оссиан буюу Бардууд» кельтын туульсаар(Ossian ou Les Bardes, 1804);
  • «Ялалтын сүмийн нээлт» (L’inauguration du temple de la victoire, 1807);
  • «Траяны ялалт» (Le triomphe de Trajan, 1807) — гурван бүлэгт дуурь, Наполеоны алдар сууг магтан дуулсан энэхүү дуурийг 1807 оны 10-р сарын 23 нд Парисынтеатрт тогложээ.
  • «Адамын үхэл» — библээс сэдэвлэсэн гурван бүлэгт дуурь(La mort d’Adam et son apothéose, 1809);
  • Гурван бүлэгт төгсөөгүй дуурь «Вавилонд Александр» (Alexandre à Babylone, 1814—1825)

Цахим холбоос

засварлах