Жеральд Форд
Бага Жеральд Рудольф Форд (Англи: Gerald Rudolph Ford Jr.), төрөхдөө Бага Лесли Линч Кинг гэдэг байсан (англ. Leslie Lynch King Jr.); 1913 оны 7 дугаар сарын 14-нд Небраска муж улсын Омахад төрж, 2006 оны 12 дугаар сарын 26-нд Калифорни муж улсын Ранчо Миражид нас барсан) АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч (1974-1977), 1973-1974 онуудад Ерөнхийлөгч Ричард Никсоны үед АНУ-ын 40 дүгээр Дэд Ерөнхийлөгчийн алба хашсан.
Жеральд Форд | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улсын 38 дахь ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1974 оны 8 сарын 9 – 1977 оны 1 сарын 20 | |
Vice President |
|
Өмнөх | Ричард Никсон |
Дараах | Жимми Картер |
Америкийн Нэгдсэн Улсын 40 дэх дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1973 оны 12 сарын 6 – 1974 оны 8 сарын 9 | |
Ерөнхийлөгч | Ричард Никсон |
Өмнөх | Спиро Агню |
Дараах | Нельсон Рокфеллер |
Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч | |
Албан тушаал хашсан 1965 оны 1 сарын 3 – 1973 оны 12 сарын 6 | |
Deputy | Лесли Арендс |
Өмнөх | Чарльз Халлек |
Дараах | Жон Жэкоб Родес |
Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдахчуудын бүлгийн удирдагч | |
Албан тушаал хашсан 1965 оны 1 сарын 3 – 1973 оны 12 сарын 6 | |
Deputy |
|
Өмнөх | Чарльз Халлек |
Дараах | Жон Жэкоб Родесs |
Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдахчуудын бүлгийн дарга | |
Албан тушаал хашсан 1963 оны 1 сарын 3 – 1965 оны 1 сарын 3 | |
Leader | Чарльз Халлек |
Өмнөх | Чарльз Хоэвэн |
Дараах | Мэлвин Лайрд |
Member of the U.S. House of Representatives from Мичиган's 5 district | |
Албан тушаал хашсан 1949 оны 1 сарын 3 – 1973 оны 12 сарын 6 | |
Өмнөх | Бартел Ёнкман |
Дараах | Ричард Вандер Вийн |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Бага Лесли Линч Кинг 1913 оны 7 сарын 14 АНУ, Небраска, Омаха |
Нас барсан | December 26, 2006 (93 насалсан) АНУ, Калифорни, Ранчо Мираж |
Resting place | Жеральд Форд ерөнхийлөгчийн музей |
Улс төрийн нам | БНУ |
Эхнэр, Нөхөр | Бетти Блүүмер (г. 1948) |
Хүүхэд | |
Эцэг, эх | |
Боловсрол | |
Мэргэжил |
|
Гарын үсэг | |
Цэргийн алба | |
Харьяалал | АНУ |
Салбар | АНУ-ын тэнгисийн цэрэг |
Алба хаасан жил | 1942–1946 |
Цол | Дэслэгч командлагч |
Тулаан/дайн | Дэлхийн хоёрдугаар дайн |
Намтар
засварлахЭх Дороти Айэр Гарднер нөхөр Лесли Линч Кинг нар хүү бага Лесли Линч Кингийг төрүүлжээ. Эцэг Кинг ноосны худалдаачин байсан бөгөөд хүүг төрснөөс хойш 16 хоногийн дараа хүнд амьдрал, хүчирхийллийн улмаас гэрлэлтээ цуцлуулжээ. Хатагтай Дороти хүүхдээ аваад Мичиганд очиж эцэг эхтэйгээ хамт хоёр жил хагас амьдарсан байна. Удалгүй түүний эх Дороти Гарднер нь 1917 оны 2 дугаар сарын 1-нд будаг борлуулагч Жеральд Фордтой гэрлэжээ. Эх нь хойд эцэгтэй нь гэрлээд Томас Гарднэр Форд (1918–1995), Ричард Адисон Форд (1924–2015), болон Жэймс Франсис Форд (1927–2001) хэмээх дүү нарыг төрүүлжээ.
1935 онд залуу Жеральд АНУ-ын Мичиганы Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн сайн америк хөлбөмбөгчин байжээ.
Хэд хэдэн сургуульд орох урилга байсан хэдий ч 1937 оны зун Жеральд Иелд бэлтгэл сургалтад хамрагдаж, 1938 онд Иелийн их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ажил хийнгээ давхар хуулийн ангийн оюутан болж 1941 онд төгсөж, Мичиган мужийн Өмгөөлөгчдийн холбоонд элссэн байна.
Дэлхийн 2 дугаар дайны үед Жеральд Форд цэргийн зааварлагчийн дамжаанд сурч, дараа нь цэргийн албан хаагчдыг сургадаг байжээ. АНУ дайнд албан ёсоор орсны дараа залуу Фордыг Номхон далай дахь цэргийн ажиллагаанд оролцсон нисэх онгоц тээгч Монтеррей руу командлалын дагуу илгээв. Тодруулбал, Марианы арлуудын тулаанд оролцсон. 1946 оны 2 дугаар сард Фордыг дэслэгч командлагч цолтойгоор нөөцөд шилжүүлэв. Тэрээр Медаль, шагнал хүртсэн.
Улс төр
засварлахЦэргээс халагдаад Бүгд найрамдах намын эгнээнд орж, 1948 онд хийсэн анхны сонгуулийн сурталчилгаа гэнэтийн амжилттай болж, Форд Конгресст сонгогдсон юм. Форд бараг 25 жилийн турш Мичиганаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд ажиллаж байснаас 8 жил нь Танхим дахь Бүгд найрамдах цөөнхийн удирдагч байжээ.
Ерөнхийлөгч
засварлах1973 онд Спиро Агнюг огцорсны дараа Ричард Никсон Фордыг АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилов. Түүнийг 11 дүгээр сарын 27-нд Сенат, 12 дугаар сарын 6-нд Төлөөлөгчдийн Танхим баталсан байна. Жил хүрэхгүй хугацааны дараа 1974 оны 8 дугаар сарын 9-ний өдөр "Уотергейт"-ийн мөрдөн байцаалтын хэрэгтэй холбогдуулан Никсон өөрөө огцорсноор Жеральд Форд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан юм. Ийнхүү тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ард түмнээс сонгогдож байгаагүй АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч гэж түүхэнд үлдсэн байна.
Фордын богино хугацааны засаглал нь ЗСБНХУ-тай харилцаагаа ойртуулан хэвийн болгох бодлогыг үргэлжлүүлэн явуулсан гэж үзэж болно. Тиймээс тэрбээр Хельсинкийн гэрээнд гарын үсэг зурж, ЗХУ-д айлчилж, Владивостокт Леонид Брежневтэй уулзсан.
Вьетнамын дайныг дуусгавар болгосон Форд АНУ-ын дотоод эдийн засгийн байдал гүнзгий хямралд орсон байсан зэрэг олон хүнд асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үздэг.
Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд амь насанд нь халдах оролдлого хоёр удаа гарч байсан.
Гэр бүл
засварлах1948 оны 10 дугаар сарын 15-нд Форд Гранд Рапидс дахь Грейс Эпископал сүмд Элизабет Блүүмертэй (1918–2011) гэрлэсэн. Гранд Рапидсаас гаралтай Элизабет Нью Йорк хотод хэдэн жилийн турш амьдарч байсан бөгөөд Жон Роберт Пауэрсийн загвар өмсөгч, Марта Грэм бүжгийн компанийн туслах бүлэгт бүжигчнээр ажиллаж байжээ. Нью Йорк Таймс сонины 1974 оны Бетти Фордын танилцуулгад "Жерри Форд Конгресст нэр дэвшиж байсан бөгөөд түүнийг өмнөх нөхрөөсөө салсан бүжигчин эмэгтэйтэй гэрлэхэд сонгогчдод ямар сэтгэгдэл төрөхийг сайн мэдэхгүй байсан тул сонгуулийн өмнөхөн хуримыг хойшлуулсан" гэж бичжээ. Хосууд дөрвөн хүүхэдтэй байжээ. Үүнд:
- Майкл Жеральд, 1950 онд төрсөн
- Жон Гарднер, 1952 онд төрсөн, Жак гэж нэрлэгддэг
- Стивен Мейгс, 1956 онд төрсөн
- Сюзан Элизабет, 1957 онд төрсөн
Форд 29 жилийн турш АНУ-ын экс ерөнхийлөгчийн статустай байсан боловч Херберт Хүүверийн амжилтыг эвдэж чадаагүй юм. 2006 оны 11 дүгээр сарын 12-нд тэрбээр Роналд Рейганы эзэмшиж байсан дээд амжилтыг эвдэж, АНУ-ын хамгийн урт насалсан ерөнхийлөгч болжээ. Тэрбээр 2006 оны 12 дугаар сарын 26-нд Калифорни дахь Ранчо Миражид тархины судасны хатуурлын улмаас нас баржээ.