Ларри Кинг
Лоренс Харви Зайгер буюу "Ларри" Кинг нь Америкийн телевиз, радиогийн алдарт хөтлөгч, сэтгүүлч юм.
Ларри Кинг | |
---|---|
Төрсөн | Лоренс Харви Зайгер 1933 оны 11 сарын 19 АНУ, Нью-Йорк, Бруклин |
Нас барсан | 2021 оны 01 сарын 23 (87 насалсан) Седарс-Синай Эрүүл Мэндийн Төв, Лос Анжелес, Калфорниа, АНУ |
Ажил | Телевиз, радиогийн хөтлөгч |
Он жил | 1957–2010 |
Намтар
засварлахЛоренс Харви Зейгер 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркын Бруклинд Австриас цагаачилсан эцэг Эдди Зейгер, Беларусиас цагаачилсан Женни нарын еврей гэр бүлд төржээ.
Ларри Кингийг 8 настай байхад аав нь нас барсан.
Тэрбээр 8 удаа гэрлэж байсан бөгөөд 1997 онд найм дахь удаагаа Шоун Саутвиктай гэрлэсэн ажээ.
Ларри Кинг дунд сургуулиа төгссөний дараа хэд хэдэн газар ажил хийсэн байна. Жеймс Сермонсын хүсэлтээр 22 настайдаа орон нутгийн багахан “WIOD” радиод хөтлөгч хийхээр Майамид 1957 онд шилжин иржээ.
1957 оны 5 дугаар сарын 1-нд анхны нэвтрүүлэг нь цацагдсан байна. Түүний бичсэн 'Хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн ярилцах нь" номд дурдсанаар телевизийн нэвтрүүлэгт нэр нь тун тохиромжгүй байсан тул ерөнхий менежер нь анхны нэвтрүүлэг нь эхлэхээс хэдхэн минутын өмнө нэрээ солих санал тавьснаар Зейгер гэх нэрээ Кинг буюу "Ларри Кинг" болгон өөрчилж карьераа эхэлсэн байдаг. Ларри радио мэдээний болон спортын нэвтрүүлгүүд хөтөлдөг байв.
1960 онд Кинг телевизийн “WTVJ” сувагт өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болжээ. Түүний энэ ажил нь тийм ч бүтэлтэй байсангүй. Үүнээс гадна “Майами Херальд”, “Майами Ньюс” сонинуудад нийтлэлээ гаргадаг байв.
1970-аад оны үед Кинг санхүүгийн асуудалд орооцолдож, баривчлагдаж байжээ. Үүний улмаас тэр телевизийн ажлаасаа халагдаж, хэдэн жил янз бүрийн ажил, тухайлбал Луйзианад спортын нэвтрүүлэг хөтөлж, мөн “Эсквайр” сэтгүүлд нийтлэл бичиж байв.
1978 онд "Нийтийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ" радиод шууд нэвтрүүлгээ нээсэн байна. Ларригийн шууд нэвтрүүлэг долоо хоног бүрийн Даваа гарагаас Баасан гараг хүртэл өдөр бүр цацагддаг байв.
1985 онд CNN сувгаас ажлын санал авсны дараа түүний шууд нэвтрүүлэг “Larry King Live” гэдэг нэртэй болжээ. 25 жилийн дотор Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх ерөнхийлөгч, нэр нөлөө бүхий улс төрчид, спортын болон шоу-бизнесийн одод, зохиолчид, бусад алдартнууд зэрэг 50 гаруй мянган хүнтэй ярилцлага хийсэн байна. Түүний хийсэн ярилцлагыг хэдэн зуун сая үзсэн гэдэг.
Эшлэл
засварлахЛарри Кинг "Би хэзээ ч асуулт тавихаас айдаггүй. Асууж болдоггүй асуулт гэж үгүй, харин хариулж болохгүй асуултууд гэж бий. Асуултуудын зарим нь үзэгчдэд тэнэг ч юм шиг санагдаж болно" гэжээ.