Larry King live нь АНУ-ын CNN мэдээний сувгаар 1985 оны зургаадугаар сарын 3-наас 2010 оны арванхоёрдугаар сарын 16 хүртэл буюу 25 жилийн турш үргэлжилсэн ток шоу юм.

Нэвтрүүлэг хийх арга барил

засварлах

Зочин сонголт

засварлах

Larry King live нэвтрүүлгийн сэдвээ гурван зарчмын дагуу сонгодог.

1. Олны анхаарал татаж байгаа маргаан будлиан ихтэй сэдэв хөндөх

2. Урьсан зочид нь санал зөрөөтэй байх

3. Нэг сэдвийн олон янзын шинжийг гаргах. Адилхан сэдвийг дахин сонгож болно. Гэвч оролцох зочин, ярилцлагын хэлбэр адилгүй байх ба адилхан зочноор өөр сэдэв яриулж болно.

Хөтлөлтийн онцлог

засварлах

1. Албаны бус чөлөөт байдлыг эрхэмлэдэг

2. Санаанд оромгүй гэнэтийн байх

3. Үнэн бодит хэрнээ сонирхолтой байдлыг эрхэмлэдэг.

Ларри Кинг нэгэн ярилцлагадаа “Би хэн нэгнийг хана руу шахаж, гарах гарцгүй болгон чадах гэж байгаа маягаар ярилцлага хийдэггүй. Энэ бол миний хэв маяг биш" гэжээ.

Цахим холбоос

засварлах