Лабрадорын хойг
Лабрадорын хойг (Англи: Labrador Peninsula) нь зүүн Канадад орших томоохон хойг юм. Баруун талаараа Хадсоны булан, хойгуураа Хадсоны хоолой, зүүн талаараа Лабрадорын тэнгис, зүүн өмнө талаараа Сент-Лоренсын булангаар хүрээлэгдэнэ. Тус хойг нь газар зүйн бүсийн хувьд Ньюфаундленд ба Лабрадор мужийн нэг хэсэг болох Лабрадор бүс, мөн Кэбэк мужийн Сагуен-Лак-Сент-Жин, Кот-Норд, Норд-ду-Кэбэк бүсүүдийг агуулна. 1,400,000 км2 орчим талбайтай тус хойгт 2006 оны байдлаар 150,000 орчим хүн амьдарч байна.