Кэйпийн үнэг (Англи: Cape Fox, Латин: Vulpes chama) буюу Камагийн үнэг, эсвэл Мөнгөлөг нуруут үнэг нь жижиг биетэй үнэг юм. Хар буюу мөнгөлөг саарал өнгөтэй байдаг бөгөөд гэдэс нь шаравтар өнгөтэй. Сүүлний үзүүр нь хар байдаг.

Кэйпийн үнэг[1]
Кэйпийн үнэгний гаварууд
Кэйпийн үнэгний гаварууд
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Үнэг
Зүйл: V. chama
Латин нэр
Vulpes chama
(Э.Смит, 1833)
Ижил утгатай нэршил
  • caama (К.Э.Х.Смит, 1839)
  • hodsoni (Ноак, 1910)
  • variegatoides (Лаярд, 1861)

30 - 40 см хүрэх сүүлийг нь эс тооцвол 45 - 61 см урттай, сэрвээгээрээ 28 - 33 см өндөртэй, 3.6 - 5 кг жинтэй байна.

Зимбабве, Ботсвана, Өмнөд Африк (Баруун Кэйп, Хойд Кэйп, Зүүн Кэйп мужуудын ихэнх нутгаар, КваЗулу-Натал, Баруун Хойд мужуудын баруун, баруун хойд хэсгээр) улсуудад задгай хээр тал, цөлөрхөг бүс нутгуудаар тархсан. Мөн Лесото улсын өндөр уулсын бүст тааралдах нь бий.

Зан чанар

засварлах

Шөнийн амьдралтай, үнэрлэх, сонсох чадвар нь сайн хөгжсөн. Өдрийн цагаар хадны нөмөр, эсвэл ухсан нүхэнд өнжинө.

Гүрвэл, хулгана зэрэг бяцхан амьтад, мөн үхсэн амьтны сэг, хорхой шавьжаар хооллоно.

Жилийн турш эвцэлддэгээрээ улаан үнэгнээс ялгаатай. 51 - 53 өдөр хээлээ тээгээд 50 - 100 г жинтэй 3 - 6 гавар төрүүлнэ. Гавар нь 6 - 8 долоо хоног хөхөө хөхөх ба 9 сартайдаа нас бие гүйцнэ. Кэйпийн үнэг дунджаар 10 насалдаг.

  1. Воценкрафт, В.К. (2005). "Order Carnivora". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. pp. 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  2. Stuart, C. & Stuart, T. (2008). Vulpes chama. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 09 May 2006-д авсан.