Константинополийн уналт
Константинополийн уналт гэдэг нь Византын эзэнт гүрний нийслэлийг Султан II Мехмедээр удирдуулсан Османы эзэнт гүрний цэргүүд бүсэлсний эцэст эзэлж авсан үйл явдлыг хэлнэ. Бүслэлт 1453 оны 4 сарын 5-ны Пүрэв гаригаас 1453 оны 5 сарын 29-ний Мягмар гариг хүртэл (Юлийн тооллоор) үргэлжилжээ. Константинополийг Эзэн Хаан XI Константины арми хамгаалж байв. Энэхүү үйл явдал нь аль хэдийн хэд хэдэн Грекийн вант улсуудад хуваагдаад байсан Ромын Эзэнт гүрний үргэлжлэл байсан мянганы настай Византын Эзэнт Улсын улс төрийн тусгаар тогтнолд цэг тавьсан билээ.
Константинополийн бүслэлт | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Визант-Османы дайн, Османы Европ дахь дайнууд | |||||||
Константинополийн бүслэлт (1499 оны зураг). | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Византын эзэнт гүрэн | Османы эзэнт гүрэн | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
XI Константин † Лукас Нотарас Жованни Жюстиниани †[2] |
II Мехмед Заганос Паша Сулейман Балтоглу | ||||||
Цэргийн хүч | |||||||
7,000[3] 26 хөлөг онгоц[4] |
80,000[5]-200,000[2][6] 126 хөлөг онгоц[7] | ||||||
Хохирол | |||||||
4,000 алагдсан[8] | тодорхойгүй |
Мехмед Османы эзэнт гүрний хаан ширээнд залармагц Дарданеллын хоолойн дагуу бэхлэлт барьж, Константинопольд шахалт үзүүлж эхэлсэн. 4 сарын 5-нд тэрээр Константинополийг 80,000 - 200,000 хүнтэй армиараа бүсэлжээ. Хотыг дөнгөж 7,000 хүнтэй арми хамгаалж байсны 2,000 нь гадаадын хөлсний цэргүүд байв. Бүслэлтийн эхэнд Османы артиллерын шуурган гал хотын ханыг шүршиж, тэр хооронд Османы бяцхан хүч Византчуудын түшиц газрын үлдсэн хэсгийг эзлэн авчээ. Гэхдээ Османчууд хотыг бүрэн бүслэн авч, Алтан Эвэр лүү Христийн шашинтнуудын 4 хөлөг онгоц орж ирэхийг хориглож чадаагүй байна. Гэхдээ урвагчдын тусламжтайгаар Мехмед өөрийн хөлөг онгоцуудыг Алтан Эвэрт оруулж чадсан бөгөөд Византууд тэдний хөлөг онгоцуудыг сөнөөж чадалгүй, санаачилгыг алджээ.
Түрэгийн тэргүүн шугамын довтолгоонууд амжилтгүй болж, хотын ханаас буцаагдаж байлаа. Мехмед хотыг чөлөөлж өгвөл бүслэлтээ зогсооно гэж санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Гэсэн ч 5 сарын 22-нд сар хиртэж, хотын уналтыг зөгнөсөн бөгөөд хэдэн өдрийн дараа Константин Венецийн флот тэдэнд туслахаар ирэхгүй гэдэг мэдээг сонссон аж. 29-ний шөнөөс Османы арми ханыг довтолж эхлэв. Эхний дайралтыг гэдрэг буцааж чадсан ч Түрэгүүдийн хоёр дахь дайралтаар Блахернайгийн хэсгийг алдсан байна. Хотыг хамгаалагчид түрэгдэн ухарч, Султаны элит Еинчерүүдтэй тулсан. Уг тулалдааны үеэр Женоагийн командлагч Жованни Жюстиниани хүнд шархдаж, цэргүүд болон хөлөг онгоцны хамтаар буцжээ. Түрэгүүд цоожгүй хаалга олж, хотод урсан орж ирэх хүртэл Эзэн хаан ба түүний цэргүүд Түрэгүүдийг тогтоон барьсан юм. Константин хаан тулааны үеэр амь үрэгдсэн гэдэг ч түүний цогцос олдоогүй. Сүүлчийн хамгаалагчид эзлэгдэн, Түрэгүүд хотыг цөлмөн тоножээ.
Ийнхүү 1,100 жилийн настай эзэнт гүрэн унасан нь Христийн ертөнцөд хүнд цохилт болж томоохон дуулиан тарив. Ромын Пап V Николас даруй сөрөг довтолгоо хийхийг тушаасан ч удалгүй нас нөгчсөнөөр уг төлөвлөгөө бүтээгүй юм. Улмаар Мехмед Константинополийг нийслэлээ болгож, Византын улсуудаас үлдсэн Морейн гүнлиг, Требизондын эзэнт улсыг эзлэн авав. Олон Грекчүүд хотоо орхиж, Европ, ялангуяа Италид дүрвэн суурьшсан ажээ. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь Сэргэн Мандлын Үеийг эхлүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн гэгддэг. Константинополийн уналтыг зарим судлаач Дундад зууны төгсгөлийг авчирсан түүхийн мөлөг чухал үйл явдлуудын нэг гэж үздэг[9].
Константинополыг эзлэн авснаар Османы Эзэнт гүрэнд том газар нутаг авчираагүй боловч улс төийн маш том ач холбогдолтой болсон юм. Бага Ази, Балканы Византийн эзэнт гүрний хуучин бараг бүх нутаг дэвсгэрийг хэдийнэ хяналтандаа байлгаж байжээ. Византийн оршин тогтнолыг эцэс болгосноор Мехмед тус боомт дээр Османы эзэнт гүрнийг нэгтгэж, Османы Эзэнт гүрний нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг бэхжүүлж, сүр хүчээ нэмж, шашин хоорондын тэмцлийг шийдэж Европ, Азийн хэсгүүдийн хоорондын харилцааг ихээхэн хөнгөвчилжээ.
Эшлэл
засварлах- ↑ *https://web.archive.org/web/20000118141609/http://www.geocities.com/Paris/5972/Constantinople.html
- ↑ 2.0 2.1 Pertusi, Agostino, ed. (1976). La Caduta di Costantinopoli. Fondazione Lorenzo Valla: Verona. (An anthology of contemporary texts and documents on the fall of Constantinople; includes bibliographies and a detailed scholarly comment).
{{cite book}}
:|first=
has generic name (help) - ↑ Sir Steven Runciman - The Fall of Constantinople
- ↑ Nicolle 2000, p. 45.
- ↑ Norwich, John Julius (1997). A Short History of Byzantium. New York: Vintage Books.
- ↑ The Destruction of the Greek Empire, Edwin Pears
- ↑ Nicolle 2000, p. 44.
- ↑ Phrantzes, The Fall of the Byzantine Empire
- ↑ Roger Crowley, Constantinople: The Last Great Siege, 1453. Faber, 2006. ISBN 0-571-22185-8 (reviewed by Charles Foster, "The fall of Constantinople and the end of empire". Contemporary Review, September 22, 2006 ("Some say the Middle Ages ended then").