Коканд (узбек. Qo‘qon/Қўқон) — Узбекистаны Ферганы хөндийн баруун хэсэгт орших түүхэн хот бөгөөд 2020 оны байдлаар 274 700 хүн амтай болсон байна.

Коканд хот

Коканд бол Төв Азийн хамгийн эртний хотуудын нэг юм. 10-р зуунд байгуулагдаж Хуканд, Хавоканд хэмээх нэртэй байсан хот юм.

Энэ хот нь Их Торгоны зам дахь худалдааны чухал зангилаа төв байсан бөгөөд 13-р зуунд Төв Азийн ихэнх хотуудын нэгэн адил монголчуудын гарт сүйрч байсан түүхтэй.

Кокандын хант улсын түүхэнд 29 удирдагч солигдсоны сүүлчийнх нь Худояр хан байжээ.

Дараа нь хот нь 1709-1876 онуудад орчин үеийн Узбекистан, Тажикистан, Киргизстан, Казахстаны өмнөд хэсэг, Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны (Зүүн Туркестан) нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Кокандын хант улсын нийслэл болжээ.

 
Худояр ханы ордон.

1876 ​​оноос хойш Коканд нь Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд Фергана мужийн хот, дараа нь 1924-1990 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Зөвлөлт Узбекистаны, 1991 оноос Бүгд Найрамдах Узбекистан Улсын Фергана мужийн хот болоод байна.