Сүньжон ван (1874-1926) бол Солонгосын эзэнт улсын 2-р хаан, Солонгосын түүхэн дэхь сүүлчийн хаан юм. Түүний эцэг Кожон ван, 1907 онд хаан суудлаа найр тавин өгсний дараа 1910 он хүртэл хаанчилсан. 1910 оны 8 сарын 29-ний Япон-Солонгосыг нэгтгэх гэрээнд тамга дарснаар Солонгос нь Японы нэг муж болж, тэрээр хаан суудлаас бууж, Чандок ордны И ван хэмээх цолтойгоор амьдарч байгаад 1926 оны 4 сарын 24 нд Сөүлийн Чандок ордонд нас барсан.

Өмнөх
Кожон ван
Солонгосын эзэнт улсын хаан
1907-1910
Дараах
Улс нь мөхсөн
Өмнөх
Кожон ван
Солонгосын хааны гэр бүлийн тэргүүн
1907-1910
Дараах
Ыминь хунтайж