Клод Дебюсси (франц. Achille-Claude Debussy, 1862 оны 8-р сарын 22-нд төрсөн-1918 оны 3-р сарын 25-нд Парист нас барсан)- Хөгжмийн импрессионизмын үндэслэгч, Францын хөгжмийн зохиолч юм.

Клод Дебюсси 1908 онд

Тэрээр Парисаас холгүй Сен-Жермэн-он-Лэ (франц. Saint-Germain-en-Laye) хотод төрсөн. Балчир наснаасаа 1870 оноос төгөлдөр хуур заалгаж, 11 настайдаа 1872 онд Парисын хөгжмийн дээд сургуульд төгөлдөх хуурын ангид элсэн орж 11 жилийн туршид суралцжээ. Байгалийн өнгө будаг, гэрлийн тусгалыг бүтээлдээ өвөрмөцөөр оруулж ирсэн импрессионист зураачдын нөлөөгөөр К.Дебюсси уран зургийн олон янзын өнгө будгийн хослолыг хөгжмийн авиа эгшгээр илэрхийлэхийг зорьсон. Үүний тулд хөгжимдөө шинэ хэллэг, хэв маягийг бий болгож, хөгжмийн түүхэнд "Импрессионист урсгалыг үндэслэгч" хэмээн нэрлэгдэх болсон юм. Үргэлжилсэн урт педалаараа алдартай Тэрээр хөгжимдөө нууцлаг сэтгэлийн төлөв байдал, чамин сэтгэгдэл төрүүлэхүйц олон янзын өнгө, дуурьсал, этгээд сонин хэмнэлийг ашигладаг байв. Мөн тэрээр 2 эхнэртэй байсан гэдэг .