Кисловодск (Орос: Кислово́дск) нь Оросын Холбооны Улсын Ставрополийн хязгаарын хот юм. Хойд Кавказад, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд орших тус хотод хамгийн ойр оршин нисэх онгоцны буудал нь Минералные Воды хотод байдаг. Хүн ам нь 1989 оны тооллогоор 114,414, 2002 оны тооллогоор 129,788, 2010 оны тооллогын урьдчилсан дүнгээр 128,500 байв.

Хот
Кисловодск
Кольцо-гора уулаас харагдах Кисловодск хот
Далбаа Сүлд
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Холбооны тойрог Умард Кавказ
Хязгаар Ставрополь
Хотын тойрог Кисловодск
Тэргүүн Александр Курбатов
Байгуулагдсан 1803 он
Хот 1830 оноос хойш
Нутаг дэвсгэр 72 км2
Хүн ам 128.553 оршин суугч
(Мэдээ: 14. 10-р сар 2010)[1]
Хүн амын нягтрал 1785 хүн/км²
Далайн түвшнээс дээш 810 м
Цагийн бүс UTC+3
Утасны код (+7) 87937
Шуудангийн дугаар 357700–357748
ТХ-н улсын дугаар 26, 126
ОКАТО 07 415
Цахим хуудас kislovodsk-kurort.org
Газар зүйн байршил
Солбицол 43° 55′ У, 42° 43′ ДКоординат: 43° 55′ 0″ У, 42° 43′ 0″ З
Кисловодск (Европын Орос)
Кисловодск (Европын Орос)
ОХУ-ын өрнөд хэсэг дэх газар зүйн байршил
Кисловодск (Ставрополийн хязгаар)
Кисловодск (Ставрополийн хязгаар)
Бүс нутаг дахь байршил
Оросын хотын жагсаалт

Кисловодск гэдэг нь орос хэлээр "Хүчиллэг ус" гэсэн утгатай үг бөгөөд 1803 онд цэргийн бааз болон байгуулагджээ. Хотын ойр орчимд нарзан маягийн халуун рашаан элбэгтэй тул ийн нэрлэгдсэн. Кисловодск нь рашааны хот юм. 1903 онд хотын зэрэглэлтэй болжээ.

19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Кисловодск нь Оросын язгууртнууд, хөгжимчид, уран бүтээлчдийн сэтгэлийг татсан сайхан газарт тооцогддог байв. Михаил Лермонтовын Манай үеийн баатар романы олон үйл явдал энд өрнөдөг.

Кисловодскт Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын төрсөн бөгөөд түүний мэндэлсэн гэрийг музей болгохоор төлөвлөж буй.

Зураг Засварлах

Ихэр, ах дүү хотууд Засварлах

Кисловодск нь дараах хотуудтай ихэр хотын харилцаатай:

Цахим холбоос Засварлах

  Commons: Кисловодск – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл Засварлах

  1. Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)