Квийнслэнд

(Квинслэнд-с чиглүүлэгдэв)

Квийнслэнд нь тус тивийн зүүн хойд буланг эзлэн оршдог Австралийн нэгэн муж улс юм. Баруун талаараа Хойд Нутаг Дэвсгэр, баруун өмнөд талаараа Өмнөд Австрали, өмнөд талаараа Шинэ Өмнөд Вэльстэй тус тус хиллэдэг. Зүүн талаараа Шүрэн тэнгис, Номхон Далайгаар хүрээлэгдэнэ. Квийнслэнд нь нутаг дэвсгэрээр Австралидаа Баруун Австралийн дараа хоёрт ордог, хүн амаараа Шинэ Өмнөд Вэльс, Викториагийн дараа гуравт ордог муж улс болно.

Квийнслэнд
Queensland
Квийнслэндийн далбаа Квийнслэндийн сүлд
Далбаа Сүлд
Лоозон буюу хоч: Sunshine State, Smart State
(нарлаг муж улс, ухаалаг муж улс)
Уриа: "Audax at Fidelis" (Зоригтой бөгөөд үнэнч)
Квийнслэндийг тодруулсан газрын зураг
Австралийн бусад муж, нутаг дэвсгэр
Нийслэл Брисбэн
Хамгийн том хот Брисбэн
Засгийн газар Үндсэн хуульт хаант засаглал
Захирагч Пенелөүп Вэнзлий
Ерөнхий сайд Анна Блай (Лэйбор)
Холбооны төлөөлөл
 - Танхимын суудал 29
 - Сенатын суудал 12
Нийт бүтээгдхүүн (2006-2007)
 - Бүтээгдхүүн ($сая)  187,339[1] (3)
 - Нэг хүнд ногдох  $45,496 (6)
Хүн ам (2007)
 - Хүн ам  4,182,100 (3)
 - Нягтшил  2.42/км² (5)
6.3 /ам миль
Нутаг дэвсгэр  
 - Нийт  1,852,642 км²
 - Хуурай газар 1,730,648 км²
 - Ус 121,994 км² (6.58%)
Өргөгдөл  
 - Хамгийн өндөр Бартл Фрийр уул
1,622 м
 - Хамгийн нам далайн түвшин
м
Цагийн бүс +10 (Зуны цагийн тоолол байхгүй)
Товчлолууд  
 - Шуудан QLD
 - ISO 3166-2 AU-QLD
Бэлэгдлүүд  
 - Амьтан Коала
 - Ургамал Куктауны цахирмаа
 - Шувуу Австрали тогоруу (Grus rubicunda)
 - Усны амьтан Их шүрэн хаалтны алиалагч загас
(Amphiprion akindynos)
 - Өнгө Элгэн хүрэн
 - Эрдэнийн чулуу Индранил
Вэбсайт www.qld.gov.au

Тус муж улсын нутаг дэвсгэрийг анх 40,000-65,000 жилийн өмнө ирцгээсэн уугуул австраличууд болон Торрес булангийн арлынхан колоничилсныг хугацаа тогтоох янз бүрийн аргаар тогтоосон болно.[2] Сүүлд 1859 оны зургадугаар сарын 6-нд Квийнслэндийг Шинэ Өмнөд Вэльсээс тасдан авч Британийн титмийн колони болгосныг өдгөө Квийнслэндийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Өнөөдөр Брисбэн хот байгаа нутгийг анх Моретон булангийн хорих анги болгон ашиглаж байсан бөгөөд Шинэ Өмнөд Вэльсэд ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн рецидив гэмт хэрэгтнүүдийг энд хорьж байсан. Тус муж улс сүүлд нүүдэллэн ирэгсдийг хөхиүлэн дэмждэг бодлого явуулах болсон бөгөөд өнөөдөр Квийнслэндийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгалийн баялгийн салбар давамгайлдаг.

Хүн ам нь Зүүн Өмнөд Квийнслэндэд төвлөрөн суудаг бөгөөд тэр бүс нутагт нийслэл Брисбэн, Лөүгэн, Ипсвич, Түүвүүмба хотоос гадна, Гөүлд Көүст, Саншайн Көүст эрэг байдаг. Квийнслэнд дулаан уур амьсгалтай, ихээхэн хэсэг нь тропикийн бүсэд багтдаг тул нарлаг муж улс гэж хочилдог.

Лавлах материалЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Квийнслэнд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Квийнслэнд – Энэ үгийг тайлбар толиос харна уу