Каяаба корпораци
Каяаба корпораци (Япон: カヤバ工業株式会社, Каяаба Когёо Кабүшики-гайша, англ. KYB Corporation) нь 1919 онд Японы 21 настай Широ Каяаба гэдэг хүн 30 судлаач бүхий Каяабагийн судалгааны төвийг үүсгэн байгуулснаар тус компанийн түүх эхэлдэг. Одоо Токиогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн (1959 онд), Токио хотын Дэлхийн худалдааны төвд төв оффис бүхий, 10.000 илүү ажилтантай, Ази, Европ, Хойд Америкийн 21 улсад 34 үйлдвэр, 62 салбартай, амаржин, хийн амаржин, жолооны систем, гидравлик шахуурга, мотор, цилиндр, хаалт зэргийг үйлдвэрлэдэг автомашины салбарын тэргүүлэгч нээлттэй хувьцаат компани болсон байна. Мөн амаржин үйлдвэрлэлийн дэлхийн том компанийн нэгэнд зүй ёсоор ордог бөгөөд Япон улсын цементийн зуурмагийн машины зах зээлийн хамгийн том хэсгийг буюу 85 хувийг хангадаг.
Каяаба корпораци | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Кабүшики-гайша (Хувьцаат Компани) |
Үүсгэн байгуулагдсан | 1919 он |
Төв байр | Минато, Токио, Япон |
Удирдлага | Масао Үсүй[1] |
Ажилчид | 13.033[2] |
Эргэлтийн хөрөнгө | 352,711 тэрбум иен (3.36 тэрбум доллар)[2] |
Салбар | Автомашины эд анги нийлүүлэгч |
Цахим хуудас | www.kyb.co.jp |
Мэдээ: 31. Гуравдугаар сар 2014 |
1927 онд нисэх онгоцны онгоц хөөрөх буух үеийн төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхээр Kayaba Seisakusho нэртэй анхны үйлдвэрээ байгуулж онгоц хөөрөх төхөөрөмж, буух тоормосны төхөөрөмжүүдийн патент эзэмшин 1935 онд Каяаба Мануфактуринг компаниа байгуулж тухайн үед зам муутай байсан Япон улсын автомашинд нисэх онгоцноос үүдэлтэй эдгээр технологио яагаад ашиглаж болохгүй гэж гээд автомашины олон бүтээгдэхүүнийг гаргасан.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Representative Director, President Executive Officer
- ↑ 2.0 2.1 Geschäftsbericht 2014