Катрин Денёв
Катрин Денёв (франц. Catherine Deneuve [katʁin dəˈnœv], төрөхдөө Катрин Фабьен Дорлеак, франц. Catherine Fabienne Dorléac; 1943 оны 10-р сарын 22-нд Парис хотод төрсөн)- францын алдарт жүжигчин, дуучин.
Намтар
засварлахКатрин 1943 онд Парис хотноо жүжигчин Морис Дорлеак (Georges Maurice Edmond Dorléac: 1901-1979) Ренэ Симоно (франц. Renée Simonot; -төрөхдөө-Денёв-1911-2021) нарын гурван охины дундах нь болж төржээ. Эгч Франсуаза (1942-1967), дүү нь Сильвия (1946-) гэдэг байна. Жүжигчдийн гэрт өсч хүмүүжсэн эгд дүү гурав ямар нэг байдлаар амьдарлаа театр, кинотой холбосон байна.
Түүний жүжигчний карьер эхлэж байх үед эгч Франсуаза Дорлеак илүү алдартай жүжигчин байсан учраас үзэгчид эгчтэй нь эндүүрэхгүй байхын тулд эхийнхээ овогийг авчээ.
Катрин Денёв зөвхөн нэг удаа гэрэл зурагчин Дэвид Бейли (1965-1972) албан ёсоор гэрлэж байсан. Албан бус гэрлэлтээс хүү Кристиан Вадим (эцэг нь-найруулагч Роже Вадим), охин Кьяра Мастроянни (эцэг нь жүжигчин Марчелло Мастроянни) нартай бөгөөд 5 ач зээтэй ажээ.
2019 оны 11-р сарын 6-нд зүрэнд цус харваж 76 настай Денёв Парисын эмнэлэгт хэвтсэн байна. Дараа нь түүнийг хөдлөх чадваргүй болсон гэж гэр бүлийнхэн мэдээлсэн юм.
Уран бүтээлийн замнал
засварлах1964 оны Каннын кино наадмаар Катрин Денёвын гол дүрд тоголсон "Шербургийн шүхэр" (франц. Les Parapluies de Cherbourg) хөгжимт кино тэргүүн байр эзэлж жүжигчнийг алдаршуулсан байна. Дараа жил нь тэрээр польш гаралтай францын алдарт найрулагч Роман Полански-гийн анхны англи хэл дээрх сэтгэл зүйн триллер «Зэвүүцэл/ дургүйцэл» (англи. Repulsion) кинонд гол дүрийг бүтээжээ.
1967 онд эгч Франсуаза Дорлеак нас баржээ. Катрин Денёв эгчтэйгээ "Рошфорын охидууд" кинонд хамт тоглосон тул хэвлэлийн анхаарлыг татсан байна.
Түүнээс хойш онуудад францын найруулагч Луи Бунюэль («Тристана»- 1970, «Өдрийн гоо бүсгүй» (франц. Belle De Jour-1967) бөгөөд Франсуа Трюффо («Сүүлийн метро», 1980) нарын кинонд тоглож францын тэргүүн жүжигчин гэгдэж байжээ.
Түүний тоглосон «Энэтхэг-хятад /Индокитай/» 1992 онд хамгийн сайн гадаад кино гэдэг номинацид «Оскар» хүртсэн. 2000 онд Денёвын оролцон тоглосон Ларс фон Триерын «Харанхуйд бүжиглэгч бүсгүй» кино «Алтан навч» хүртсэн. 2002 онд Франсуа Озоны «Найман эмэгтэй» ихээхэн шуугиан тарьсан. 2016 онд дэлхийн кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан гавьяаг үнэлж францын нэр хүндтэй «Люмьер»-ын шагнал хүртсэн байна.
К.Денёвын дуулах чадварыг найруулагч Клод Берри-гийн «Би танд хайртай» (франц. Je vous aime, 1980) кинонд «Dieu est un fumeur de Havanes…» нэртэй дуу дуулсанаас дүгнэж болно. 1981 онд тэрээр гоцлол дууны «Souviens-toi de m’oublier» хэмээх альбом гаргасан байна.
2022 онд 79-р Венецийн кино наадам түүнд хүндэт «Алтан арслан» шагналаа хүртээсэн байна.