Алтан арслан
«Алтан арслан» (итали. Leone d'Oro) — Венецийн кино наадмын 1949 онд бий болсон гол шагнал. Үүнээс өмнө Венецийн кино наадмын дээд шагнал «Муссолинигийн цом» (итали. Coppa Mussolini, 1934—1942) нэртэй байсан, дараа нь «Венецийн олон улсын дээд шагнал» (итал. Gran Premio Internazionale di Venezia) нэртэй болсон байна. 1969—1979 онуудад «Алтан арслан» шагнал гардуулж байгаагүй ажээ.
Францын Андре Кайат (1950, 1960), францын Луи Маль (1980, 1987), хятадын Жан Имоу (1992, 1999), тайваний Энг Ли (2005, 2007) нарын 4 найруулагч «Алтан арслан» — гийн хошой шагналтан болж байжээ.