Карим Масимов
Карим Масимов (хас. Кәрім Қажымқанұлы Мәсімов) гэж 1965 онд Целиноградад буюу өнөөгийн Астана хотод төрсөн уйгур үндэстэн, (гэж яригддаг боловч өөрийгөө казахын найман овогт хүн гэж үздэг юм билээ; түүний эцэг Кажимкан Касымович Масимов нь хожа араб - казахын холимог цустай, эх нь Элеонора Каримовна Ажибекова гэж казахын найман овгийн хүн) 2007-2012, 2014-2016 онуудад хоёр удаа Казахстан улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрч хүн. 2016-2022 онд БНКазУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Хорооны дарга байсан. Казахстаны Нур Отан намын гишүүн.
Карим Масимов | |
Бүтэн нэр | Кәрім Қажымқанұлы Мәсімов Кари́м Кажимка́нович Маси́мов |
---|---|
Төрсөн өдөр | 1965 оны 6 сарын 15 |
Төрсөн газар | Зөвлөлт, Казахстан, Целиноград |
Улс орон | Казахстан |
Ажил үйл | улс төрч, эдийн засагч |
Карим Масимов 1982 онд Алма-Ата хотноо улсын физик-математикийн дунд сургууль дүүргэж ЗЗөвлөлт Холбоот Улсын Москва хотын П.Лулумбын Ард түмнүүдийн найрамдлын дээд сургууль болон Кахастаны Эдийн засгийн их сургууль төгссөн байна. Түүнээс гадна Хятад, Америкт сурчээ. Казах, орос, хятад, араб хэлтэй. 1991 онд Казахстан улсын хөдөлмөрийн яаманд ажилд орсноос хойш хэд хэдэн банк удирдсан. 2000—2001 онд Зам тээвэр, харилцаа холбооны сайд, 2001—2003 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2003—2006 онд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв. 2012—2014 онд Ерөнхийлөгч Н.Назарбаевын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.
2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдааны дараа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үймээн самуун гарч байгаатай холбогдуулан Карим Масимовыг ҮАБХ-ны даргын албан тушаалаас огцруулсан. Маргааш нь түүнийг эх орноосоо урвасан хэргээр (БНКазУ-ын Эрүүгийн хуулийн 175-р зүйл) саатуулж, түр саатуулах төвд хорьжээ. Масимовын оронд Токаевын Төрийн хамгаалалтын газрын дарга асан Ермек Сагинбаев Казахстаны Үндэсний аюулгүй байдлын Хорооны шинэ тэргүүн болсон байна.
2023 оны 4-р сарын 24-нд Астана хотын шүүх Карим Масимов ял оноов. Масимовыг гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хурааж, төрийн албанд бүх насаар нь албан тушаал хашихыг хориглож, 18 жил хорих ял оноожээ.
Цахим холбоос
засварлахУлс төрийн албан тушаал | ||
---|---|---|
Өмнөх Даниал Ахметов |
Казахстан улсын ерөнхий сайд 2007–2012 |
Дараах Серик Ахметов |
Өмнөх Серик Ахметов |
Казахстан улсын ерөнхий сайд 2014-2016 |
Үүрэг гүйцэтгэгч |