Карамай («хар тосон» гэсэн утгатай уйгур үг) — Хятад улсын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны харьяа аймгийн энтэй хот.

Хармай
аймгийн энтэй хот
Шар нь Шиньжян дахь Карамай нутаг
Шар нь Шиньжян дахь Карамай нутаг
Карамай is located in Хятад
Карамай
байршил
Улс  Хятад (БНХАУ)
Муж Шиньжян - Уйгурын ӨЗО
Аймаг Хармай хот
Хошуу 4 дүүрэгтэй
Газар нутаг 9,252 км²
Хүн ам (2010) 391,008 хүн
Нягт сийрэг 43 хүн/км²
Ард түмэн 75% – хятад үндэстэн
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Хадмал толь
Монгол нэрийдэл
кирилл үсгээр бичсэн
монголКарамай
Гадаад нэрийдэл
уйгурقاراماي — Қарамай
хятад克拉玛依 — Kèlāmǎyī

9252 км2 газар харьяалж, 390 мянган хүн оршин суудаг.

Түүх засварлах

Хармай нутагт эртнээс иран, түрэг, монгол угсаатан халалцаж ирсэн.

Хармай хавьд 1955 оноос хойш газрын тос олборлож эхэлсэн бөгөөд Хятад улсын хэмжээнд анхных, хамгийн том нь юм.[1] 1958 онд хошууны энтэй хотын зэрэгтэй болж 1990 онд аймгийн энтэй хэмээх зэрэгтэй болон дэвшсэн.

1994 оны Хармайн театрт түймэр гарч сурагч голдуу 325 хүн амь алджээ.[2]

Газар зүй засварлах

Хармай хот 9252 км2 нутаг дэвсгэр харьяалдаг. Хойноосоо урагш 240 км урт.

Зүүнгарын хотгорын баруун хойд захад оршдог говь газар ба жилдээ 106 мм хур тунадас унана.

Тус нутгийг Тарвагатай тойрог бүрэн хүрээлэх ба Хүйтэн хот нь Хармайг хоёр хэсэг таслажээ.

 

Нутгийн хуваарь засварлах

Хармай хот дөрвөн дүүрэгт хуваагддаг. Хармай дүүрэгт засаг захиргаа байрлана.

 
Д/д Дүүргийн нэр Хятадаар Уйгураар Хүн ам (2010 он)
1 Хармай 克拉玛依区 قاراماي رايونى 261,445
2 Майтаг 独山子区 مايتاغ رايونى 69,361
3 Жаранбулаг 白碱滩区 جەرەنبۇلاق رايونى 50,422
4 Өрх? 乌尔禾区 ئورقۇ رايونى 9,780

Хүн ам зүй засварлах

2000 онд 270 мянган хүнтэй байсан бол 2010 онд хүн амын тоо 391 мянга болж өсчээ.

81 хувийг хятад үндэстэн, 19 хувийг уйгур, хасаг, монгол зэрэг ард түмэн бүрдүүлдэг.

Лавлах холбоос засварлах

  Commons: Karamay – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 世界石油城 克拉玛依.
  2. "China 1994 fire killed 288 pupils as officials fled-expose". Reuters. 8 May 2007.