Харганат

(Караганды-с чиглүүлэгдэв)

Харганат (хас. Қарағанды, Караганды; Орос: Караганда, «харганат» ) — Казахстаны Харганат мужийн засаг захиргааны төв болсон хот. Засаг захиргааны хувьд мужаас доорх нэгжид харъяалагддаггүй. 2011 оны байдлаар 475,267 оршин суугчтай байна.[1] Үүнд Оросууд 50,57%, Хасагууд 36,25 %, Украйнууд 4,80%, Германууд 3,31%-ийг бүрдүүлдэг.[2][3] Хүн амын тоогоор Алматы, Астана, Шымкентын дараах улсынхаа дөрөвдүгээр их хот болохоос гадна томоохон нүүрсний уурхай, автомашины үйлдвэртэй аж үйлдвэрийн төв гэгдэнэ.

Qarganatu-12.PNG
Харганат хот
аймгийн хот
хас. Қарағанды қаласы
Орос: Город Караганда

Сүлд тэмдэг

Харганат
Казахстан дахь Харганат хот
Улс орон Казахстан Казахстан (БНКазУ)
Аймаг (муж) Coat of Arms of Karagandy Province.svg Харганат
Аймгийн хот Seal of Karaganda, Kazakhstan.png Харганат
Газар нутаг 550 км²
Хүн ам (2013) 480,075 хүн
Нягт сийрэг 846 хүн/км²
Ард түмэн Орос үндэстэн (50.6%)
Хасаг үндэстэн (36.2%)
Нутгийн олон Харганатынхан
1931 он Суурин, хот босч эхэлсэн
1934 он Хот гэж дуудагдах болсон
Цагийн бүс Казахстаны үндсэн цаг (ГЦ+6)
Утасны дуг. +7 7212
Цахим хуудас e-karaganda.kz

Мөн үзэхЗасварлах

ЗүүлтЗасварлах