Какизоэ Тоорү
Какизоэ Тоорү (Япон: 垣添 徹, 1978 оны 8 сарын 12 - ) нь Японы Ойта мужийн Үса хотын уугуул, Мүсашигава, Фүжишима дэвжээнүүдэд харьяалагдаж байсан мэргэжлийн сүмо бөх юм. Жинхэнэ нэр нь дэвжээний нэртэйгээ ижил. Ойта мужийн Үса Аж Үйлдвэр Шинжлэх Ухааны ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн Тулааны урлагийн тэнхимийг дүүргэсэн. Хамгийн дээд цол нь зүүний комүсүби (2004 оны 3 сар). Хөгжим сонсох, саунд орох дуртай. Нутгаас нь төрсөн алдарт ёкозүна Фүтабаямагийн амьдралаар телевизийн олон ангит кино хийгдэхэд Фүтабаямагийн өсвөр насны үеийн дүрийг бүтээж байсан удаатай.
Какизоэ Тоорү | |
---|---|
Шикона | Какизоэ Тоорү |
Жинхэнэ нэр | Какизоэ Тоорү |
Төрсөн өдөр | 1978 оны 8 сарын 12 |
Төрсөн газар | Ойта муж, Үса |
Өндөр | 176 см |
Жин | 138 кг |
Харьяалагдах дэвжээ | Мүсашигава дэвжээ, Фүжишима дэвжээ |
Амжилт | |
Хамгийн өндөр цол | Комүсүби |
Нийт барилдаан | 388 ялалт, 430 ялагдал, 15 өнжсөн (63 башо) |
Макүүчи дэх барилдаан | 299 ялалт, 343 ялагдал, 3 өнжсөн (43 башо) |
Түрүү | Жүүрёо - 1 |
Шагнал | Уран барилдааны шагнал - 1 |
Тоо баримт | |
Анхны башо | 2001 оны 9 сар |
Макүүчид дэвшсэн | 2003 оны 9 сар |
Зодог тайлсан | 2012 оны 5 сар |
Тайлбар | |
Намтар
засварлахБага сургуульд байхаасаа өсвөрийн сүмочдын тэмцээнд оролцож, дунд сургуулийн сурагчдын улсын аварга (дунд сургуулийн ёкозүна) болж байв. Сүмогийн дугуйланд хичээллэдэг байсан тэрээр хөнгөн атлетикийн орон нутгийн тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож, 200 метрийн зайд түрүүлж байсан аж. Ахлах сургуулиа төгсөхөд нь олон их сургуулиас урилга ирсэн ч Ойта мужийн төгсөгч олонтой Биеийн Тамирын Их Сургуулийг сонгожээ. Үүнд нь, ирээдүйд дасгалжуулагч болох хүсэл нь нөлөөлсөн гэдэг. Их сургуулийн төгсөх курст байхдаа оюутны ёкозүна цол хүртсэнээс гадна багийн тэмцээнд сургуулиараа улсын аварга болжээ.
2001 оны 9 сард макүшита зиндааны цүкэдаши 15-д бичигдэн, мэргэжлийн сүмогийн гараагаа эхэлсэн тэрээр банзүкэд бичигдсэн эхний тэмцээнээ гэмтлийн улмаас өнжиж байв.
Какизоэ 2007 оны 2 сарын 7-нд эмэгтэйчүүдийн сүмогийн Японы аварга тамирчин Асаи Эмитэй гэрлэсэн.
Амжилт
засварлах1 сар Хацү башо (Токио) |
3 сар Харү башо (Осака) |
5 сар Нацү башо (Токио) |
7 сар Нагоя башо (Айчи) |
9 сар Аки башо (Токио) |
11 сар Кюүшү башо (Фүкүока) |
|
---|---|---|---|---|---|---|
2001 он |
x | x | x | x | Макүшита цүкэдаши #15 Өнжсөн 0–0–7 |
Зүүний макүшита #55 6–1 |
2002 он |
Барууны макүшита #26 4–3 |
Зүүний макүшита #23 6–1 |
Барууны макүшита #8 1–1–5 |
Барууны макүшита #28 4–3 |
Барууны макүшита #20 4–3 |
Зүүний макүшита #14 6–1 |
2003 он |
Зүүний макүшита #3 5–2 |
Зүүний жүүрёо #11 9–6 |
Зүүний жүүрёо #6 10–5 |
Зүүний жүүрёо #2 11–4 |
Зүүний маэгашира #11 8–7 |
Барууны маэгашира #8 8–7 |
2004 он |
Зүүний маэгашира #5 11–4 У |
Зүүний комүсүби 6–9 |
Барууны маэгашира #2 6–9 |
Барууны маэгашира #5 7–8 |
Барууны маэгашира #6 10–5 |
Зүүний маэгашира #2 6–9 |
2005 он |
Барууны маэгашира #4 8–7 |
Барууны маэгашира #2 6–9 |
Барууны маэгашира #5 9–6 |
Зүүний маэгашира #1 7–8 |
Зүүний маэгашира #2 7–8 |
Барууны маэгашира #2 4–11 |
2006 он |
Барууны маэгашира #7 8–7 |
Зүүний маэгашира #6 9–6 |
Барууны маэгашира #1 6–9 |
Барууны маэгашира #3 4–11 |
Барууны маэгашира #8 9–6 |
Барууны маэгашира #4 6–9 |
2007 он |
Зүүний маэгашира #9 8–7 |
Барууны маэгашира #6 8–7 |
Зүүний маэгашира #3 0–12–3[2] |
Зүүний маэгашира #16 6–9 |
Барууны маэгашира #16 9–6 |
Зүүний маэгашира #14 9–6 |
2008 он |
Зүүний маэгашира #11 6–9 |
Барууны маэгашира #14 8–7 |
Зүүний маэгашира #13 6–9 |
Барууны маэгашира #15 7–8 |
Барууны маэгашира #16 10–5 |
Зүүний маэгашира #8 5–10 |
2009 он |
Барууны маэгашира #12 8–7 |
Зүүний маэгашира #12 7–8 |
Барууны маэгашира #14 8–7 |
Барууны маэгашира #8 6–9 |
Зүүний маэгашира #11 9–6 |
Барууны маэгашира #5 8–7 |
2010 он |
Зүүний маэгашира #4 6–9 |
Барууны маэгашира #7 7–8 |
Зүүний маэгашира #8 7–8 |
Барууны маэгашира #9 3–12 |
Барууны маэгашира #15 3–12 |
Зүүний жүүрёо #7 7–8 |
2011 он |
Барууны жүүрёо #9 4–11 |
Тэмцээн болоогүй |
Барууны макүшита #1 3–4 |
Барууны жүүрёо #11 1–14 |
Зүүний макүшита #9 4–3 |
Барууны макүшита #6 1–6 |
2012 он |
Барууны макүшита #16 3–4 |
Барууны макүшита #22 0–7 |
Барууны макүшита #56 Зодог тайлсан –– |
x | x | x |
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ. Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал Бусад: ★=Кинбоши |
- ↑ "Rikishi in Juryo and Makunouchi" (English хэлээр). szumo.hu. Татаж авсан: 1 сарын 21.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Баруун өвдөгний цууралтын улмаас тэмцээнийг орхисон.
Гадны холбоос
засварлах- Японы Сүмогийн Холбооны албан ёсны сайт дахь профиль (англи хэлээр)