Какаду үндэсний хүрээлэн

Какаду үндэсний хүрээлэн (Англи: Kakadu National Park) нь Австралийн умард мужид Дарвинаас зүүн өмнө зүгт 171 км зайд оршдог.Уг хүрээлэн нь Австралийн матарт голыг агуулдаг. Какаду хүрээлэн нь 1980400 га нутаг дэвсгэрийг эзлэн орших бөгөөд хойноос урагшаа 200 километр орчим, баруунаас зүүн тийш 100 км гаруй урт үргэлжилдэг. Энд дэлхийн хамгийн том ураны уурхай болох Рейнжер ураниум оршдог. Какаду гэх нэр нь Австралийн уугуул оршин суугчдын “Гагудью” гэх үгийн гуйвагдсан хэлбэр юм. Какадуд экологийн болон биологийн төрөлжилтийг тод харж болдог. Энэхүү хүрээлэнг дараахь онцлог шинжүүдээр нь тодруулан харж болно.

  1. Үндсэн 4 голын системтэй
    1. Зүүн матарт гол
    2. Баруун матарт гол
    3. Вайлдмэн гол
    4. Өмнөд матарт гол
  2. Газрын гадаргын 6 үндсэн хэлбэртэй
    1. Голын цутгалууд
    2. Үерийн голдрилууд
    3. Нам дор газрууд
    4. Хадан цохионууд
    5. Элэгдлүүд
    6. Өмнөд толгод болон сав газрууд
  3. Онгон байгалийн онцгой шинжүүд
    1. 280 гаруй зүйлийн шувуу
    2. 60 гаруй зүйлийн хөхтөн
    3. 59 гаруй зүйлийн цэнгэг усны амьтад
    4. 10000 гаруй зүйлийн шавьж
    5. 1600 гаруй төрлийн ургамал
Какаду үндэсний хүрээлэн*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Хэрд арал, НАСА-гийн зураг
Какаду үндэсний хүрээлэн
Улс  Австрали
Төрөл хосолмол
Шалгуур i, vi, vii, ix, x
Дугаар 147
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд‎
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1981  (5-р чуулган)
Сунгалт 1987; 1992
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Какадугийн үндэсний хүрээлэнгийн нутагт хамгийн багадаа 40000 жилийн өмнө Абориген хүмүүс суурьшсан л мөр олддог. Абориген хүмүүсийн 1000 гаруй жилийн соёлыг илэрхийлэх өгүүлэх хадны сүг зургуудыг эндээс харж болно.

Цахим холбоос

засварлах
  Commons: Kakadu National Park – Викимедиа дуу дүрсний сан