Кайл Эдвард Синглер (Англи: Kyle Edward Singler; 1988 оны тавдугаар сарын 4, Орегон, Медфорд) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Оклахома-Сити Тандер» багт тоглодог.

Замнал засварлах

Дьюкийн коллежид 20072011 онд 148 тоглолтонд 16.2 оноо, 6.9 самбар, 2.0 дамжуулалт, 1.1 таслалт, 33.0 минутанд дунджилахдаа довтолгоо 43.3%, холын шидэлт 36.3%, чөлөөт шидэлт 77.3%-тай гүйцэтгэжээ. Чингэхдээ Атлантик бүсийн «шинэ тоглогч» (2008), коллежийн түүхэн IV мэргэн бууч (2392 оноо), Оюутны лигийн аваргаар (2010) тус тус шалгарсан юм.

2012 оны долдугаар сарын 11-нд «Детройт Пистонст» элссэн.[1] Тэрээр 82 тоглолтонд 8.8 оноо, 4.0 самбар дунджилсан үзүүлэлтээр «шинэ оддын II шигшээд» нэрлэгдсэн.

2013 оны арваннэгдүгээр сарын 22-нд «Атланта Хоксын» эсрэг (89:96) хувийн дээд 22 оноогоо авав.[2]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Оклахома-Сити Тандерт» «Юта Жаз» зэрэг гурвалсан багийн тохиролцоогоор нэгдсэн.[3]

Лавлах холбоос засварлах

  1. Detroit Pistons Sign Forward Kyle Singler
  2. Notebook: Hawks 96, Pistons 89
  3. "Thunder Acquires Kanter, Novak, Augustin, Singler and Draft Pick". NBA.com. February 19, 2015. Retrieved February 20, 2015.

Гадны холбоос засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.