Иелийн Их сургууль
Иелийн Их сургууль (англи. Yale University) — АНУ-ын Иргэний дайнаас өмнө байгуулагдсан хувийн судалгааны Их сургууль.
Харвардын Их сургууль болон Принстоны Их сургууль хоёртой нийлээд «Их гурвал»-ыг бүрдүүлдэг байна.
Иелийн их сургууль нь АНУ-ын Коннектикут мужийн Шинэ Англи дахь хамгийн эртний хотуудын нэг болох 130 мянга гаруй хүн амтай Нью Хейвен (англи. New Haven) хотод байрладаг.
Бүтэц
засварлахИх сургууль нь 12 хэсэг салбараас бүрддэг байна. Иелийн коллеж, дөрвөн жилийн боловсрол нь бакалаврын зэрэгтэй төгсдөг. Байгалийн ухаан, хүмүүнлэг зэрэг төрөл бүрийн мэргэжлээр аспирантурт суралцаж, хууль зүй, анагаах ухаан, бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэргэшсэн 10 мэргэжлийн факультет, теологич, архитектор, хөгжимчин, зураач, жүжигчдийг бэлтгэдэг байна.
Жилд нийт 64 тэнхимээс 2000 гаруй чиглэлийн сургалт явуулдаг. Ихэнхи анхан шатны хичээлүүдийг нэр хүндтэй эрдэмтэд, их сургуулийн профессорууд заадаг юм.
Нийт 14 коллежтай. Үүнд:
- Berkeley
- Branford
- Grace Hopper
- Davenport
- Timothy Dwight
- Jonathan Edwards
- Morse
- Pierson
- Saybrook
- Silliman
- Ezra Stiles
- Trumbull
- Benjamin Franklin
- Pauline Murray
Түүх
засварлахИелийн Их сургууль 1640 онд колончлолын үеийн тахилч нар Нью Хейвен хотод коллеж байгуулсанаас эхлэлтэй. Их сургууль үүсэх үндэс суурийг дундад зууны үеийн Европын их дээд сургуулиуд, түүнчлэн либерал боловсролын зарчим (латин. liber - чөлөөт) байсан Грек, Ромын эртний академиуд дахь боловсролын уламжлал, зарчмуудад тулгууралж байсан. Хичээлүүд нь 7 чиглэлээр ордог байжээ. Үүнд: хэлний дүрэм, илтгэх чадвар, логик, арифметик, одон орон, геометр, хөгжим зэрэг юм.
Иелийн их сургуулийг үүсгэн байгуулагчид хамтын ажиллагааны зарчмыг баримталж байсан нь хожим АНУ-ын дээд боловсролын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үеийн Европ болон Шотландын ихэнх коллежууд оюутнуудад дотуур байраар хангадаггүй байсан бол Иелийн үүсгэн байгуулагчид оюутны хотхонд хамт амьдарч, бие биенээсээ суралцах боломжтой коллежийн дотуур байр байгуулжээ. Ийм санаанууд нь Оксфорд, Кембрижийн коллежид анх тусгагдсан юм.
1717 онд Йелийн их сургуулийг үүсгэн байгуулагчид тухайн үед 1000 орчим хүн амьдардаг Нью Хейвен хэмээх жижиг хотод газар худалдаж авчээ. Тэдний Нью Хейвен хотод босгосон анхны барилгыг Йелийн коллеж гэж нэрлэсэн юм. 1718 онд Их сургуульд 800 фунт стерлинг хандивласан Британийн худалдаачин Элайху Иел (англи. Elihu Yale; 1649-1721) нэрэмжит болгон нэрлэсэн түүхтэй. Тэр үед коллежийн нэг ангид 25-30 оюутантай байсан бөгөөд нийтдээ 100 орчим оюутан суралцдаг байжээ. Зөвхөн залуу эрэгтэйчүүдэд суралцдаг бөгөөд дундаж нас 15-16 байсан. Тус коллежид элсэх оюутнуудыг сонгох шалгуур нь Йелийн коллежийн ерөнхийлөгч өөрөө аман шалгалт авдаг байжээ. Шалгалт нь латин, еврей, грек хэл болон логик, риторик, арифметик зэрэг төрөл бүрийн сонгодог шинжлэх ухааны мэдлэгийг шалгадаг байжээ. Латин хэл нь коллежийн албан ёсны хэл байсан бөгөөд энэ нь зөвхөн латин хэлээр хичээл заах төдийгүй оюутнууд ангиас гадуур болон хичээлийн дараа харилцан ярианд латин ашиглах ёстой дүрэмтэй байжээ. Англи хэл коллежийн дүрмээр хориглосон байжээ.
1869 оноос хойш Иелийн Их сургуулийн аспирантурт эмэгтэйчүүдийг элсүүлж 100 жилийн дараа 1969 онд энд дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөртөө эмэгтэй оюутнуудыг авч эхэлсэн юм.