Идлэг шонхор
Идлэг шонхор (латин. Falco cherrug, англи. Saker falcon ) маш том биетэй шонхор юм. Энэ зүйлийн шонхор зүүн Европоос авахуулаад зүүн зүгт, Монгол, Манжуур хүртэл тархсан. Гол төлөв нүүдлийн шувуу. Харин өмнө зүгт нутагладаг зарим популяц нь нүүдэллэдэггүй. Нүүдлийн идлэг шонхор нь Этиоп, Арабын хойг, хойд Энэтхэг, баруун Хятадад өвөлждөг.
Идлэг шонхор | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Falco cherrug Грэй, 1834 | ||||||||||||||||||
Идлэг шонхрын тархалт.
Шар = үрждэг Хөх = өвөлждөг Ногоон = жил тойрон байдаг | ||||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||||
Falco altaicus (Мэнцбийр, 1891) |
Монголд тархсан шонхоруудаас өргөн тархалт, тоо толгойн хувьд харьцангуй элбэг тохиолддог шувуудын тоонд идлэг шонхор багтдаг байна. Монголын бахархалт шувуу юм. Идлэг шонхрын нэг хос 4-5 өндөг гаргаж, түүнээс 40-50 хувь нь бойждог. Цагт 320 км хүртэл хурдтайгаар нисэж, шумбах чадвартай, хүнээс 2,6 дахин нарийвчлалтай хардаг учраас шонхорыг заримдаа “Тэнгэрийн ирвэс” хэмээн нэрлэх нь бий.
Шонхрын нисэх хурд нь хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурд гэж тооцогддог байна. Шонхор нь махан идэшт зүйлийн шувуу бөгөөд дэлхий дээр 60 орчим зүйлийн шонхор шувуу байдгаас манайд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман гэсэн 10 зүйл нь байдаг хэмээн судлаачид тэмдэглэдэг. Шонхорын хувьд зөвхөн бүлээн махаар хооллодог, үхсэн амьтдын сэг зэм хэзээ ч иддэггүй гэдгээрээ онцлогтой шувуу ажээ.
Шонхор нь бусад анч шувууд шиг ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг, эрэмгий жигүүртэн ажээ. Өндрөөс шунгах, эсвэл араас хөөх гэсэн хоёр аргаар ангаа барьдаг байна. Мөн өөрөө үүр засдаггүй, бусад зүйл шувуудын зассан бэлэн үүрийг ашигладаг онцлогтой. Шонхор шувууд өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог ба ингэснээрээ байгаль цэвэрлэх бөгөөд тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Манайд байдаг шонхор шувуудаас “Идлэг шонхор” маш хурдтай, хүчтэй, дайчин шувуу. Тиймээс эрт үеэс хүмүүс ан авд ашигласаар иржээ. Манайд идлэг шонхрын үржлийн голлох том популяци оршдог хэмээн судлаачид үздэг юм.
"Олон улсын Шувууны амьдрал" (англи. BirdLife International) байгууллага Идлэг шонхорыг нэн ховордсон шувууны ангилалд оруулсан бөгөөд энэ нь ялангуяа Төв Азийн үржлийн бүс нутагт тоо толгой огцом буурч байгаатай холбоотой юм. 1991 онд ЗХУ задран унаснаас хойш Арабын Нэгдсэн Эмират улс олон мянган шонхор шувууг хар зах дээр хууль бусаар барьж, асар их үнээр худалдан авдаг гол газар байсаар байна. Казахстанд жил бүр 1000 идлэг шонхор барьдаг гэсэн тооцоо бий.