Завхан сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Завхан сум
ᠵᠠᠪᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Сумын төв | Шарбулаг |
Газар нутаг | |
• Нийт | 6,800 км2 (2,600 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,572 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 85100 |
Тус сум нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу, 1925 онд анх Завхан нэртэйгээр байгуулагдаж байсан сум бөгөөд анхны даргаар нь "Боохой" Намжил гэж хүн ажиллаж байжээ. Халхын Засагт Хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошуу нь 1918 оны мэдээгээр 2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671 байжээ. Иймээс судлаачид дээрх хошуу захиргааны хүн амаас үүссэн одоогийн халх сартуул гэж өөрсдийгөө үздэг 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог байна. Ерөнхийдөө халх сартуул нь халхын бусад сурвалжит овгуудын нэгэн адил дэд овгуудаас бүрэлдэн тогтдог байна. Тухайлбал: Хиад, Боржигин, Хунтайжийнхан, Тайж нар, Тайж, Долоонтайж, Есөнтайж, Сартуул, Сарт-Уулынхан, Хөтчин, Хөтчин сартуул, Бөөчүүд, Бэрх, Бэрх сартуул, Урианхай, Урад, Хатагин, Хатигин сартуул, Барга, Алаг адуун, Хар Адуун, Баатад, Онход буюу Онгуд, Долоон, Булган, Буудай,Тавнан, Тангуд, Жонон-Тангуд, Хотогойт, Бэсүд, Олхонут, Чонос, Хороо, Цоохор, Гөрөөчин, Өөлд, Бичээч, Цөхүр, Мянгад, Улаан-Ямаат, Их-Хайрхан, Баян-Хайрхан, Минж-Хүнгүй, Сар-хайрхан, Баатарынхан, Гэлэнгийнхэн, Хашигийнхан, Чангалынхан, Ембүү, Хөх нохойнхон, Шар булган зэрэг эртний язгуур овгууд ч, үүсмэл үржвэр овгууд ч байдаг аж.
Хүмүүс
засварлах- Ч.Сүрэнжав - Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч агсан
- О.Лхагва - Олон улсын Эйнштэйний шагналт (2010), Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Физик математикийн шинжлэх ухааны доктор, профессор
- С.Тамир - Монгол улсын гавьяат нисгэгч
- Г.Совд - Монгол улсын гавьяат хуульч, Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан
- Ц.Дэмбэрэл - Хан-Уул дээд сургуулийн захирал
- Э.Авирмэд - Гавьяат хуульч
- М.Мижиддорж - Монгол улсын начин
Зүүлт, тайлбар
засварлах
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.