Жян Зэминь
Жян Зэминь (Хятад. 江澤民, хялбар. 江泽民, пиньинь Jiāng Zémín; 1926 оны 8-р сарын 17-нд Жянсү мужийн Зянду хотод төрсөн - 2022 оны 11 сарын 30) -Хятадын намын болон төрийн зүтгэлтэн. 1989-2002 онд Хятадын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 1993-2003 онд БНХАУ-ын дарга бөгөөд 1990-2005 онд БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дарга. 1946 онд ХКН-д элсэж 1987 оноос ХКН-ын Төв Хорооны Товчооны гишүүн.
Намтар
засварлахТэрээр удам дамжсан сэхээтний гэр бүлд төрсөн. Түүний өвөг эцэг Хятадын уламжлалт анагаах ухаанд мэргэшсэн эмч байсан бөгөөд уран зураг, уран сайхан бичлэг сонирходог байсан; Эцэг нь шүлэг бичдэг, Японы эсрэг дайны жилүүдэд эх оронч сэтгүүлүүд хэвлүүлж, нууц ажиллагаатай байсан Коммунист намд элссэн. Тэрээр 28 настайдаа зэвсэгт тулалдаанд нас баржээ. Зян Зэминь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсэн байна. 1940-өөд онд Шанхайн нэр хүндтэй Тээвэр, Харилцаа Холбооны Их Сургуульд (Зяотунг) суралцаж байхдаа нууц ажилд оржээ. 1946 оны дөрөвдүгээр сард ХКН-ын гишүүн болсон. 1947 онд Шанхайн Жяотунгийн их сургуулийн цахилгаан машины факультетийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.
1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Зян Зэминь Машин байгуулалтын яамны тогтолцоонд 30 шахам жил ажиллаж, хүнсний үйлдвэрийн туслах инженерээс эхлээд 1-р орлогч дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний томоохон хүрээлэнгийн захирал хүртэл дэвшин ажиллажээ. 1955 онд ЗХУ-ын Москвагийн автомашины үйлдвэрт дөрвөн сарын дадлага хийх үеэрээ орос хэл сурсан байна.
Хятадын "Соёлын хувьсгал"-ын жилүүдэд албан тушаал буурч эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жирийн ажилтнаар "хөдөлмөрийн хүмүүжилд"-д өртсөн байна.
1980 оноос Импорт, экспортын асуудал эрхэлсэн Хорооны орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга дараа Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах улсын хорооны даргаар хавсран ажиллаж байсан. 1982 оноос Цахим аж үйлдвэрийн 1-р орлогч сайд. Гадаадын олон дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нөлөө бүхий ажилчидтай холбоо тогтоожээ. Тэрээр Эдийн засгийн тусгай бүс байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах талаар сайн мэддэг; 1980-аад онд гадаадын арав гаруй орны чөлөөт худалдааны бүстэй газар дээр нь очиж танилцаж байжээ.
1985-1989 онд Шанхай хотын дарга, 1987 оноос ХКН-ын хотын хорооны даргаар (1989 он хүртэл давхар) ажиллаж байжээ.
Дэвших зам
засварлах1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон оюутны жагсаал тараасны дараа БНХАУ-д улс төрийн эрх чөлөө хэрэгтэй байгааг эсэргүүцэгчдийн дэмжсэн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зиянг огцруулж Зян Зэминийг Цэргийн Төв зөвлөлийн дарга болсон юм. Мөн 1989 оны 6-р сарын 23-24-нд болсон ХКН-ын 13 дахь удаагийн Төв хорооны 4-р Бүгд хурлаар тухайн үеийн удирдагч Дэн Сяопиний санал болгосноор түүнийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон дэвшүүлжээ. Эхлээд түүнийг түр зуурын, шилжилтийн үеийн завсрын хүн гэж үзэж байсан ч нам, засгийн газар, армийг хурдан удирдаж чадаж 1993 онд БНХАУ-ын дарга болсон түүхтэй.
Тэрээр Дэн Сяопиний эхлүүлсэн шинэчлэлийг бодлогоор үргэлжлүүлсэн хүн. Дөнгөж дэлхийн зах зээлийн төлөө тэмцэж эхэлсэн Хятад улсыг удирдан чиглүүлсэн Зян Зэминь Хятадын эдийн засгийг дэлхийд долдугаар байрт хүргэсэн. Зян Зэминий үед Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, эдийн засаг, цэргийн хүчин чадлаа бэхжүүлж, Ази Номхон далайн бүс нутагт (APR) манлайлах бодлого хэрэгжүүлж, АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг Шанхайд зохион байгуулж, 2008 оны Олимпын наадмыг Бээжинд зохион байгуулах эрхийг авч чадсан юм.
ХКН-ын 16-р их хурлаар БНХАУ-ын 4 дахь үеийн удирдагч Зянь Зэминийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлсөн юм. Улмаар 2002-2005 онд гурван жилийн турш Зян Зэминь өөрийн бүх эрх мэдлээ шинэ удирдагч Ху Жиньтао-д аажмаар шилжүүлсэн юм.
Тэрээр Англи, Орос, Япон, Франц, Герман, Румын хэл мэддэг, уран зохиол, хөгжимд дуртай ажээ.