Чэндэ
(Жэхэ-с чиглүүлэгдэв)
Чэндэ (хятадаар 承德 - chéngdé; монгол бичгээр ченгде; 1955 оноос өмнө хятадаар 熱河 - rèhé гэж бичих, монголоор «Халуун гол» хэмээх Жэхэ гэдэг нэртэй байлаа) — Бээжингийн умар хаяанд байдаг, БНХАУ-ын Хэбэй мужийн харъяат аймгийн энтэй хот. Хот хөдөө нийлсэн 39,519 км2 талбайт Чэндэ нутагт 2010 онд 3,473,197 хүн оршин сууж байв. 55% нь хятад, 40% нь манж үндэстэн (2000 он).
Засаг захиргааны хуваарь
засварлах# | Нэр | хятад | англи | Хүн ам |
---|---|---|---|---|
1 | Шуаньчяо дүүрэг | 双桥区 | Shuangqiao District | 290,000 |
2 | Шуанлуань дүүрэг | 双滦区 | Shuangluan District | 100,000 |
3 | Иншоуинжыкуан уурхайн дүүрэг |
鹰手营 子矿区 |
Yingshouyingzi Mining District |
70,000 |
4 | Чэндэ шянь | 承德县 | Chengde County | 470,000 |
5 | Шинлун шянь | 兴隆县 | Xinglong County | 320,000 |
6 | Пинчуань шянь | 平泉县 | Pingquan County | 470,000 |
7 | Луаньпин шянь | 滦平县 | Luanping County | 320,000 |
8 | Лунхуа шянь | 隆化县 | Longhua County | 420,000 |
9 | Фэннин шянь (Манжийн ө.з) |
丰宁满族 自治县 |
Fengning Manchu Autonomous County |
380,000 |
10 | Куаньчэн шянь (Манжийн ө.з) |
宽城满族 自治县 |
Kuancheng Manchu Autonomous County |
230,000 |
11 | Вэйчан шянь (Манж, Монгол хоёрын ө.з) |
围场满族 蒙古族自治县 |
Weichang Manchu and Mongol Autonomous County |
520,000 |
Зураг
засварлах-
Халуун голын зуслан
-
Хотын гудамж
-
Өвөр Монголтой залгаа хөндөгдөөгүй хөдөө хээр
Цахим холбоос
засварлах Commons: Chengde – Викимедиа дуу дүрсний сан