Жувенал Хабяримана
Жувенал Хабяримана (Англи: Juvénal Habyarimana, 1937 оны 3 сарын 8 - 1994 оны 4 сарын 6) нь Хуту омгоос гаралтай, Руандагийн 3 дахь ерөнхийлөгч юм.
1994 оны 4 сард мөн Хуту омгийн хүн бөгөөд Бурундийн ерөнхийлөгч Сиприен Нтарямиратай хамт Кигалийн нисэх онгоцны буудал руу нисч явсан онгоц нь халдлагад өртөж, нас барсан. Түүний үхэл нь тоогоор цөөн боловч эрх мэдэл бүхий Тутси омог болон Хуту омгийнхны хоорондох зөрчил хурцдаж, Руандагийн хядлага гэж нэрлэгдэх болсон үйл явдлын эхлэл болсон билээ.
Намтар
засварлахЖувенал Кигалийн офицерийн сургуулийг дүүргээд Бельгийн офицерийн сургуулийн дэд захирал болсон бөгөөд Руанда улс тусгаар тогтносны дараа 1963 онд Үндэсний батлан хамгаалах армийн командлагч болов. 1964 оны 1 сард ахмад цолтой болж, 1965 онд Батлан хамгаалах, цагдан сэргийлэх яамны сайдаар томилогджээ. 1973 оны 7 сарын 5-нд ерөнхийлөгч Грегуар Каибандаг түлхэн унагаж, төрийн эргэлт хийн, Хутугийн Чөлөөлөх Хөдөлгөөнийг хавчиж, өөрийн Хөгжлийн төлөө Үндэсний Хувьсгалт Хөдөлгөөн (MRND)-ий дангаар ноёрхох засаглалыг тогтоожээ. 1990 оны эхээр Руандагийн Эх Орончдын Фронт (RPF)-ын цэргүүд Угандагийн хилээр нэвтрэн орж ирж, иргэний дайн дэгдсэн. RPF-ийн хүчний ихэнх нь Тутси омгийнхноос бүрдэж байлаа. Франц, Зайр (одоогийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс)-ын тал Хабяриманагийн талд орж, босогчидтой хэлэлцээр хийн 1993 онд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуран, байдал түр намжаад байв. 1994 оны 4 сарын 6-нд Кигалид буцаж ирэх ёстой байсан ерөнхийлөгчийн хувийн Фалкон 50 онгоц буудуулж унан, Хабяриманагаас гадна Руандагийн армийн удирдлагууд, Бурундийн ерөнхийлөгч нар амь үрэгджээ. Хуту нар энэ хэргийн хариуцлагыг Тутси нар, ялангуяа RPF-ийн удирдагч Пол Кагамед тохсон боловч Тутси нар эсрэгээрээ "Хуту нар биднийг энэ хэргийг үйлдсэн болгож харагдуулан, ард түмний сэтгэл санааг урвуулахыг оролдсон" гэж бие биеэ буруутгасан юм. Онгоцыг Францын нисгэгч жолоодож явсан бөгөөд Францын талын хийсэн шинжилгээний үр дүн нь Кагамег буруутгасан агуулгатай байв. Ийнхүү засгийн эрх Тутси нарт шилжин, тавхан сарын дотор сая орчим Руандагийн иргэн хядлагад өртсөн билээ.
Өмнөх Грегуар Каибанда |
Руандагийн ерөнхийлөгч 1973 оны 7 сарын 5 - 1994 оны 4 сарын 6 |
Дараах Теодор Синдикубвабо |