Жиованни Поджи
Жиованни Поджи (итал. Giovanni Poggi) (1880 оны 2 сарын 11 - 1961 оны 3 сарын 26) нь Италийн түүхч, Уффици галлерейн (итал. Galleria Uffizi) эхрлэгч байв. Тэрээр хулгайлагдсан Мона Лизаг олсон, Нацистуудаас Италийн уран бүтээлүүдийг хамгаалсан зэргээр Урлагт олон гавъяа байгуулсан нэгэн юм.
Амьдрал
засварлахФлоренц хотод Луижи (Luigi), Ассунта Папини (Assunta Panini) нарын гэр бүлд төрсөн тэрээр 1902 онд Фирензегийн дээд сургуульд уран зохиолын чиглэлээр суралцаж, архивын судалгаа, урлаг судлалын ажилд амьдралаа зориулжээ. 1904 оноос Флоренц дахь Режи галерейд (англ. Regie Gallery) онц байцаагчаар (англ. inspector extraordinary) ажиллаж байжээ. 1912 оноос Уффицигийн эрхлэгчээр томилогдов.
Мона Лиза
засварлах1913 онд тэрээр Лувраас хулгайлагдаад хоёр жил болж байсан Мона Лизаг олж авч чаджээ. Зургийг хулгайлсан Перуджиа өөртэй нь холбоо тогтоон зургийг зарах санал тавьсан ба Поджи тэр дор нь Флоренцын зургийн худалдаачин Альфредо Геритэй (Alfredo Geri) холбогдож бүтээлийн жинхэнэ эсэхийг шалгуулсан байна.
Урлаг хамгаалагч
засварлахИтали Дэлхийн хоёрдугаар дайнд 1940 онд ороход Поджи Флоренцын урлагийн бүтээлүүдийг хэрхэн хамгаалах, объектуудыг хаана нуух, улмаар бөмбөгдөлтөд өртөж, нацистуудын дээрэм тонуулд өртөхгүй байхад анхаарал ихэд тавьжээ.