Жан-Батист Люлли
Жан Батист Люлли (Франц: Jean-Baptiste Lully, Error: {{IPA}}: unrecognized language tag: ʒɑ̃ baˈtist lyˈli; * 1632 оны 11-р сарын 28-нд Флоренцод; † 1687 оны 3-р сарын 22-нд Парист) — францын хөгжмийн зохиолч, хийл хөгжимчин, удирдаач. Уг гарал нь итали (жинхэнэ нэр нь — Жова́нни Батти́ста Лу́лли, Итали: Giovanni Battista Lulli). Люлли нь өрнийн хөгжмийн түүхэнд францын үндэсний дуурийн урлагийг үндэслэгч, францын барокко хөгжмийн томоохон төлөөлөгч хэмээн тодорхойлогдсон байна.
Намтар
засварлахТэрээр италийн Флоренцийн гурилын тээрэмчин Лоренцо ди Мальдо Лулли (итал. Lulli) болон эхнэр Катерина дель Серо нарын гэр бүлд мэндэлжээ. Бяцхан хүү Люлли бага балчир насандаа гитар болон хийл хөгжмөөр чадамгай тоглож сурсан шог хошин үзүүлбэрийг адтай тоглож, бүжиглэх дуртай байсан гэдэг. Тэгээд ч нутгийнхаа сүмийнхнээр хөгжмийн анхан шатны хичээлийг заалгажээ. Люлли хүү өөртэй нь итали хэлний дадлага хийж байсан хааны садан төрөл мадмуазель де Монпансьегийн зарц нэрийн дор гүн герцог де Гизагийн бараа бологчдын бүрэлдэхүүнд багтан 13 настайдаа буюу 1646 оны 3-р сард анх удаа Францад хөл тавьжээ. Тэр хурдан хугацаанд эздийн итгэлийг олж авсан нь түүнийг хатагтай Монпансьегийн “паж”[1] болгоход хүргэв. Гэсэн хэдий боловч удалгүй хатагтай Монпансье нь XIV Людовикийн эсрэг зохион байгуулсан Фрондын[2] хуйвалдаанд идэвхтэй оролцож тэр нь бүтэлгүйтсэнээр 1653 онд Сен-Фаржогийн цайзад цөлөгдөв. Харин Люлли Парист үлдэхийн тулд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба гурван сарын дараа гэхэд тэрээр Исаак де Бенсерадын “Шөнийн бүжиг”-ийн тайзан дээр бүжигчин болсон байлаа. Тэр үедээ Н. Метрю, Н. Жиго, Ф. Робердье, мөн Ж. Кордье(хийл) нараар хичээл заалгасан байна. Эзэн хаандаа таатай сэтгэгдэл төрүүлсэн нь 1661 онд түүнд Лазарини хэмээх итали маэстрогийн “хөгжмийн ерөнхий зохион байгуулагч”-ийн албан тушаалыг шилжүүлэн өгөх шалтгаан болов (фр. surintendant de la musique instrumentale).
Ордон дахь албан үүргээ Люлли балетын хөгжим бичих ажлаар эхэлж, тэр хөгжимдөө хаан болон ордныхонтой хамтран бүжиглэх болжээ. Эхэн үедээ Люлли зөвхөн дан хөгжимчдийн хэсгийг хариуцаж байсан бол удалгүй дуучдын хэсгийг ч хариуцдаг болсон байна. Түүний 1650-1660-д оны үеийн уран бүтээлүүдэд “Цаг хугацаа”, “Флора”, “Шөнө”, “Дөрвөн улирал”, “Альцедиана” зэрэг балетуудыг нэрлэж болно. Эдгээр бүтээлүүдэд нь XVII зууны эхний хагасын үед францын ордонд ихээхэн түгээмэл байсан, ялангуяа 1581 онд “Хааны хошин балет”-д тод илэрлээ олж байсан тэр уламжлалыг хадгалсан байв.