Жамбын Дашдондог
Жамбын Дашдондог Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч.
Жамбын Дашдондог | |
---|---|
Төрсөн: | 1941 он |
Өнгөрсөн: | 2017 оны 6 сарын 9 (60 настай насалсан) |
Ажил үйл | Монгол хэл, уран зохиолын багш Хүүхдийн зохиолч |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Шагнал | Монгол Улсын Төрийн шагнал Соёлын Гавьяат Зүтгэлтэн |
Намтар
засварлахЖамбын Дашдондог нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Шувуутын голд 1941 онд төржээ.
- Булган аймгийн 10 жилийн дунд сургуульд 1948-1958 онд,
- Монгол Улсын Их Сургуульд 1958-1963 онд суралцаж төгссөн монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.
- Булган аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга,
- “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч,
- “Пионерийн үнэн” сонины ерөнхий эрхлэгч,
- Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Хүүхдийн зохиолын зөвлөлийн тэргүүн,
- Хүүхдийн кино студийн редактор,
- Монголын радиогийн редактор,
- “Би Би Би” сонины эрхлэгч,
- Монголын хүүхдийн соёлын сангийн тэргүүнээр ажиллаж байсан.
Уран бүтээл
засварлах17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш хүүхдийн уран зохиолын олон шилдэг бүтээл туурвиж, 100 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө", “Аранзал зээрд”, "Гурван марал” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн шинэ хэлбэрийг буй болгосон. 33 ном нь хилийн чанадад хэвлэгдсэн байна.
Дуу
засварлах- Таван зүс
- Арав гэж юу вэ?
- Өрөөнд тагтаа орж ирлээ
- Маргааш түргэн болоосой
- Шинэ зуун айсуй
- Хүүхэд бол цэцэг
- Шинэ өглөө
- Сайн байна уу
- Түүдэг гал
- Тавтай нойрсоорой
- Баяртай