Бууцагаан сум
Бууцагаан (ᠪᠣᠴᠠᠭᠠᠨ) нь Баянхонгор аймгийн баруун захын сум юм. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Жүн Ван Жамьяндоржийн хошуу юм. Сумын төв Буянт нь Улаанбаатар хотоос 810 км, аймгийн төвөөс 180 км-ийн зайтай оршдог. Баруун чиглэлийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай орох автозам сумын төвөөр дайран өнгөрдөг. Засаг захиргааны 6 баг, 1010 өрх, 3565 хүн амтай. 2013 онд тэмээ-1630, адуу-7182, үхэр-3818, хонь-47248, ямаа-148237, нийтдээ 208115 толгой мал тоолуулсан байна. 2008 онд төвийн эрчим хүчинд холбогджээ. Тус сумын хамгийн өндөр цэг Богд хайрхан уул далайн түвшнээс дээш 3012 м өргөгдсөн. Богд хайрхан нь хуучин хошууны тахилгатай уул байсныг 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тахилгыг нь сэргээн тахисан түүхтэй.
Бууцагаан сум
ᠪᠤᠤᠴᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баянхонгор |
Сумын төв | Буянт |
Газар нутаг | |
• Нийт | 5,840 км2 (2,250 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,709 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Тус сумаас 3 хөдөлмөрийн баатар, 10 гавьяат, 2 улсын начин, 1 Улсын алдарт уяач төрөн гарсан бөгөөд сум өөрөө Алтан гадас одонгоор шагнагдаж байв.