Жамал Мюррей (Англи: Jamal Murray; 1997 оны хоёрдугаар сарын 23-нд төрсөн) Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (NBA)-ны Денвер Наггетс багт харьяалагддаг мэргэжлийн сагсан бөмбөгчин. 2016 оны NBA-гийн драфтын 1-р тойргийн 7-р сонголтоор сонгогдсон. 2015 онд Nike брэндийн жил бүр зохиодог Nike Hoop Summit тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. Тэрээр нэг жил Кентаккийн Их Сургуульд суралцаж, коллежийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байв.

Эшлэл засварлах