Жадамбын Бат-Эрдэнэ

Жадамбын Бат-Эрдэнэ (1965 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн) - Монгол Улсын улс төрч, Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн.

Жадамбын Бат-Эрдэнэ
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд
2017 – 2018
ӨмнөхДангаагийн Ганбат
ДараахЯнгүгийн Содбаатар
Овог нэрЖадамбын Бат-Эрдэнэ
Төрсөн
УлсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Нам эвсэлМонгол Ардын Нам

Намтар засварлах

Боловсрол засварлах

1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль дүүргэсэн.

1983-1984 онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль төгссөн.

1984-1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн.

Ажилласан байдал засварлах

1990-1992 онд ОХУ-ын Өмнөд Сахалинск хотын "Рыпкооп" улсын үйлдвэрийн газар, менежер

1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал.

2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга

2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Булган аймгаас сонгогдсон.

2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд

2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

2024 оны 2-р сард УИХ-ын "Ногоон автобус"-ны хэргийг шалгах түр хорооны даргаар томилогдсон.