Егор Гайдар
Егор Гайдар (Орос: Его́р Тиму́рович Гайда́р; 1956—2009) гэж Оросын улс төрч, эдийн засагч хүн байв.
Егор Гайдар | |
Бүтэн нэр | Его́р Тиму́рович Гайда́р |
---|---|
Төрсөн өдөр | 1956 оны 3 сарын 19 |
Төрсөн газар | Зөвлөлт, Орос, Москва |
Өнгөрсөн өдөр | 2009 оны 12 сарын 16 (53 насалсан) |
Ажил үйл | улс төрч |
Намтар
засварлахЕгор Гайдарын эцэг Тимур Гайдар цэргийн сэтгүүлч хүн байсан ба Егорын багад Югослав, Куба, Афган зэрэг гадаад улсаар их явсан. Егор 1978 онд Москвагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр сурж төгссөн.
Егор Гайдар 1980—1991 онд эрдэм шинжилгээний ажилтан байсан.
1991 оноос ОХУ зах зээлийн засагт шилжихэд Егор Гайдар Сангийн сайдаар ажиллаж, өмч хувьчлал зэрэг хямралт эдийн засгийн шинэчлэл, хямралын хариуцлагыг хүлээжээ. 1992 оны 6-р сараас 12-р сар хүртэл эзгүй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн.
1993–1994 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоос халагдаж хувийн бизнес, хожим эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компанид удирдах ажил хийгээд 2009 онд 53 насандаа өвчний улмаас нас барсан. Тэр үед Михаил Ходорковский, Владимир Путин, Дмитрий Медведев зэрэг төрийн удирдлагаас эхлээд арван мянган хүн гашуудан дурсжээ.