Еврей Википедиа

Еврей Википедиа (еврей. ויקיפדיה העברית‎) — нь Википедиа цахим нэвтэрхий толийн еврей хэл бичгийн хувилбар юм. Энэхүү хувилбар нь 2001 оны 5 сарын 11-нд ажиллаж эхэлсэн[1] бөгөөд 2021 оны 2-р сарын байдлаар 289,000 гаруй өгүүллийг агуулж байна.

Еврей Википедиа
Дэлгэцийн агшин
Википедиагийн нүүр хуудас
URLhe.wikipedia.org
УриаХэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь
Ашгийн төлөө эсэхүгүй
Сайтын төрөлИнтернэт нэвтэрхий толины төсөл
Бүртгэлшаардлагагүй
Боломжит хэл(нүүд)еврей хэл
Агуулгын лицензCreative Commons Attribution/
Share-Alike
3.0
and GFDL dual-license
ЭзэмшигчВикимедиа сан (ашгийн бус)
Нээгдсэн2003 оны 7 сарын 8
Одоогийн статусИдэвхтэй

Еврей Википедиад зохион байгуулалттай өгүүлэл бичих хэд хэдэн төсөл багтдаг бөгөөд тэдгээрийн дотор Wikitort - Эрүүгийн хэргийн тухай анхны өгүүлэл бичих эрдэм шинжилгээний төсөл,[2] PhysiWiki - Физикийн талаар нийтлэл бичих, сайжруулах төсөл,[3] болон бусад хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслүүд багтдаг.[4] Өөр нэг томоохон төсөл бол Еврейчүүдийн түүх ба Израилын түүх юм. 2006 онд Elef Millim төсөл[5] (англи. Thousand Words / Thousand Miles project) -ийг эхлүүлж, уг төслөөр Википедиаг үнэгүй дүрсээр хангаж өгчээ.

Еврей хэлний зөв бичгийн дүрэм нь маргаантай асуудал юм. Еврей хэлний академиас гаргасан стандартуудыг нийтлэг хэрэглээнд байнга нарийн нямбай мөрддөггүй тул Еврей Википедиагийн нийгэмлэг зөв бичихдээ алдаа, асуудлыг хэлэлцүүлэг, санал асуулгаар шийддэг.[6]

Еврей Википедиа нь жил бүр тэмцээн зохиодог бөгөөд заримдаа Викимедиа сангийн тусламжтайгаар олон нийтийн цугларалт, зугаалга зохион байгуулдаг.

Статистик

засварлах

2021 оны 2 сарын 22-ны байдлаар Еврей Википедиагийн хувилбарт 289,059 өгүүлэл байна.

775 765 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд тэдний 3749 нь сүүлийн 30 хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн, 35 гишүүн администратор статустай байна. Нийт засварын тоо 30,651,608 байна.

  1. "Wikipedia-l new language wikis".
  2. he:ויקיפדיה:פרויקט WIKITORT
  3. he:ויקיפדיה:מיזמי ויקיפדיה/פיזיוויקי
  4. he:ויקיפדיה:עבודות ויקידמיות
  5. meta:Elef Millim project
  6. Shai, David (21 April 2019). "Wikipedia's good bots fixing Hebrew language entries". ynetnews. Татаж авсан: 24 October 2019.