Дэглий цагаан уул
[[Ангилал:]]
Дэглий цагаан уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 3978 м | |
Байрлал | Бөхмөрөн, Сагил сум (Увс аймаг) Монгол | |
Нуруу | Монгол Алтайн нуруу | |
Харьцангуй өндөр | 1594 м | |
Солбицол | 49° 46′ 19″ У, 91° 20′ 30″ З | |
|
Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан уул нь далайн түвшнээс дээш 3978 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Дэглий цагаан уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.
Дэглий цагаан уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай.
Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авдаг. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа. 1960-аад оны сүүлчээр зургаан уулчин Дэглий цагаан уулын оргилд авиралт хийж яваад нисч амиа алдсан гунигт түүхтэй. Уулын түргэн урсгалт голуудыг олон удаа туулж гарах шаардлагатай, авирах зам маш хүнд уул ажээ. Увсын уулчид сүүлийн жилүүдэд амжилттай авиралтууд хийсээр байна.