Бөхмөрөн сум
Бөхмөрөн нь Увс аймгийн баруун хэсэгт оршдог сум юм. Тус сум нь аймгийнхаа төвөөс 200 гаруй км-ийн зайтай. Түүхт улаан хадныхаа энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий нутаг. Бэлтгэсэн тэжээлээ аймгийнхаа фондонд тушаадаг.
Бөхмөрөн сум ᠪᠦᠬᠡᠮᠦ᠋ᠷᠡᠨ ᠰᠤᠮᠤ |
|
---|---|
сум | |
Bökhmörön sum bükemüren sumu бүхэмүрэн суму |
|
Улс, орон | ![]() |
Дээд нутаг | ![]() |
Нутгийн хуваарь | Гурван баг: 1. Гурван жигэртэй 2. Хар алтат 3. Байшинт |
Сумын төв | Байшинт [1] ᠪᠠᠶᠢᠰᠢᠩᠲᠤ |
Газар нутаг | 3.7 мянган км² [2] |
Хүн ам (2012) | 2,102 хүн [2] |
Шуудан-дугаар | 85220 |
Хаяа залгаа газар, нутаг |
↖ Мөнгөнтайга ↑ Сагил ↗ Түргэн → Тариалан ↙ Ногооннуур ↓ Ховд |
Газар дай- дын урт |
→ Улаангом (174 км) → Улаанбаатар (1591 км) [2] |
Одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын голлох хүн ам нь Дөрвөд ястан.
Газар зүй Засварлах
Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошуу Ачит нуур тус сумын нутагт байх бөгөөд сумын төв нь уг нуураас баруун хойш 20 км зайд, Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршино. Сумын нутгийн зүүн хэсэгт, Үүрэг нуурын баруун өмнө талд Хархираа - Түргэний Уулс сүндэрлэнэ. Монгол, Оросын хил дээр орших тус сум нь мөн баруун талаараа Баян-Өлгий аймагтай хиллэдэг. Мөн Заант хад хэмээх хаанаас нь харсан ч заан шиг хад тус сумын нутагт байдаг.
Эдийн засаг Засварлах
Сумын зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай ба Бамбагарын нүүрсний уурхай бий. Мөн олон төрлийн ховор амьтан ургамал, ашигт малтмалын орд газрууд их байдаг.
Зүүлт, тайлбар Засварлах
- ↑ МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
- ↑ 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».