Дэвид Рудиша
Дэвид Лекута Рудиша (Англи: David Lekuta Rudisha, 1988 оны арванхоёрдугаар сарын 17-нд төрсөн) нь Кенийн дундын зайн гүйгч юм. Рудиша нь 800 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг Лондоны олимпын шигшээ уралдаанд үзүүлсэн 1.40,91 минутын амжилтаар эзэмшдэг.[2] Түүний эцэг эх хоёул хөнгөн атлетикч бөгөөд эцэг Дэниэль Рудиша 1968 оны Мехикогийн олимпын наадамд 4 x 400 м буухиа төрөлд мөнгөн медаль авч байсан улсынхаа нэртэй тамирчин байв.
| |||||||||||||||||||||||||
|
Хувийн дээд амжилтууд
засварлахЗай | Хугацаа | Огноо | Байрлал |
---|---|---|---|
400 м | 45.13 | 2013 оны 5 сарын 3 | Найроби |
800 м | 1:40.91 WR | 2012 оны 8 сарын 9 | Лондон |
Эшлэл
засварлах- ↑ Wokabi, James; Mutuota, Mutwiri (15 July 2008). "Focus on Athletes: David Lekuta Rudisha". IAAF.org. Татаж авсан: 9 November 2012.
- ↑ Men's 800m - Olympic Athletics | London 2012
Холбоос
засварлах Commons: Дэвид Рудиша – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Дэвид Рудиша