Дорлигийн Дагва
Дорлигийн Дагва (1916–?) — Монголын багш байв.
Дорлигийн Дагва | |
Бүтэн нэр | Дорлигийн Дагва |
---|---|
Төрсөн он | 1916 он |
Төрсөн газар | өнөөгийнхөөр Монгол, Завхан, Цэцэн-Уул |
Улс орон | Монгол (БНМАУ) |
Ажил үйл | багш |
Намтар
засварлахДорлигийн Дагва 1916 онд өнөөгийнхөөр хэлвэл Монгол улсын Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Галуутайн Хөх ам гэдэг төржээ. Хошууны зангиар монгол үсэг заалгаж Барчин (Түдэвтэй) сумын туслах бичиг бичээчээр ажиллаж эхэлсэн. Соёлын довтолгооны багш байснаа 1932-1934 онд Улиастайн аж ахуйн сургуулийг дүүргээд 1934-1937 онд Улаанбаатарын багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсчээ.
Дорлигийн Дагва 1937-1976 оны хооронд Завхан аймгийн Түдэвтэй, Жавхлант, Цэцэн-Уул, Идэр сум, аймгийн төв Улиастайн дунд сургуулиудад багшлан ажилласнаас 23 жилийг хичээлийн эрхлэгч, захирал болон удирдах ажил хийжээ.
Шагнал
засварлах- Монгол улсын хөдөлмөрийн баатар (1975 он)
- Монгол улсын гавьяат багш (1967 он)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2 удаа)
- Алтан гадас одон (2 удаа)