Цэцэн-Уул сум
Цэцэн-Уул сум нь Завхан аймгийн нэгэн сум юм.
Цэцэн-Уул сум
ᠴᠡᠴᠡᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Газар нутаг | |
• Нийт | 2,400 км2 (900 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,609 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | Dwc |
Цэцэн-уул сум засаг захиргааны 5 багтай, 478 өрх, 1737 хүн амтай, 110197 толгой малтай, 236,6 мянган га бүхий нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2400-2900 м өндөр Түдэвтэй, Цэцэн-хайрхан зэрэг өндөр уул нурууд, Цэцэн, Цэгээн, Хярын, Хөдөө зэрэг нуурууд, Галуутай, Тэгш, Мухар Хүнгий, Луншит зэрэг томоохон голуудтай, өмнөд хэсгээрээ бор хяр, их монголын элсэн манхнаар хүрээлэгдсэн, говь хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.
Түүх
засварлахЦэцдийн цэнхэр нутаг Цэцэн хайрханаараа овоглосон Цэцэн-уул сум БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959-08-05-ны өдрийн 29-р зарлигаар Сантмаргац сумын 6, 7, 8, 9, 10-р баг, Түдэвтэй сумын 2, 4-р баг, 3, 10-р багийн хагас, Сонгино сумын Тэгшийн артель, 10-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй. Цэцэн-уул сумын нутаг дэвсгэр нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн Сарт Уулын хошууны төв байсан төдийгүй Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг 700-1800 лам хуврагтай, томоохон шашин номын төвүүд оршин байсанаараа онцлогтой, олон эрдэмтэн мэргэн, хувилгаан төрсөн нутаг юм.
Цэцэн-Уул сум нь БНМАУ-ын СНЗ-өөс зарласан болзлыг биелүүлж, 1990 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан бөгөөд сумдаас ажил үйлсээрээ шалгарч аймгийн хэмжээнд 3-р байр, Хүүхдийн цэцэрлэг аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч байсан амжилттай ард түмэн юм.
Хүмүүс
засварлахЦэцэнчүүдийн дундаас Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Дагва, хоньчин М.Ганболд, А.Ренчин, төмөр замын машинист н.Алтантогос зэрэг баатрууд төрөн гарснаас гадна ард түмнийхээ дунд "Усны" гэж алдаршсан доктор Ё.Банзар, МУ-ын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, эдийн засагч Я.Яндаг, гавьяат багш, академич, АШУ-ы доктор, профессор Д.Амгаланбаатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Пүрэв, холбоочин Б.Баатар, эмч Н.Багаажав, Б.Үйлст, мэргэжилтэн Ш.Цэрэнпунцаг, Б.Чимиддорж, А.Барний зэрэг доктор цолтон 6, улсын сайн малчин 8 төрөн гарсан бөгөөд Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцахад Д.Ванган, Б.Цэрэндорж нар депутатаар оролсон түүхтэй.
Цэцэнчүүдийн дундаас төрсөн доктор цолтнуудын хийж бүтээсэн эрдмийн бүтээл нь монгол улсын хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмэр болж байгаагаар барахгүй өнөөдөр ч дээрх бүтээлүүд нь практик үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагдаж байна. Тухайлбал доктор Ё.Банзарын хийсэн Гадаргын усны ариун цэврийн зэргийн ангилал, 500 гаруй хорт бодисын агаар, ус, хөрсөнд байх дээд хэмжээний норм, ундны усны стандарт, хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний ном зэрэг бүтээлүүд нь орчин цагт тухайн чиглэлээр шинээр гарч буй эрдмийн бүтээлүүдийн эх болж байна.
Дэд бүтэц, эдийн засаг
засварлахЦэцэнчүүд Түдэвтэй сумаас 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татаж төвийн эрчим хүчинд холбогдож, Галуутайн голын боргион дээр 150 квт-ын усан цахилгаан станцыг барьж байгуулснаар гэрэл цахилгааны 2 талын найдвартай эх үүсвэртэй болж, өөрийн сумаа төдийгүй зэргэлдээ Сантмаргац, Сонгино сумдыг гэрлээр хангаж байна. Энэ давуу талаа ашиглан Цэцэн-Уулчууд барилгын ханын материал блок, тоосго, уламжлалт модон эдлэл, эсгий үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн, гутал болон зөөлөн оёдлын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэн ажлын байр гарган өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Шашин
засварлахЦэцэн-Уул сумын төв хуучин Тэгшийн Хүрээний суурин дээр Ганданпилжээлин хийдийг сэргээн босгож, Гавж лам С.Сүръяагийн санаачилга хандиваар Майдарын болон Дүйсэн санжийн, Дүйнхорын, Сахиусны дугана барьж байгуулан Бурхан багш Шагжжтүв, Майдар, Дүйнхор, Рэгдэндагва зэрэг бурхад, бурханы шашны 8 их суваргыг залан, одоо Чойрын их дугана барьж эхлээд байна.