Деннис Шрёдер

Германы сагсан бөмбөгчин

Деннис Шрөүдер (Герман: Dennis Schröder, 1993 оны есдүгээр сарын 15-нд Доод Саксон мужийн Брауншвейг хотод төрсөн) — Германы мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багийн тоглогч юм. Бостон Селтикс багийн Ражон Рондоийн тоглолтын хэв маягтай адилтгадаг.[1]

НБА засварлах

Шрёдер 2013 оны зургаадугаар сарын 27-нд драфтын №17 сонголтоор Атланта Хокс багт очсон юм. Гэрээ нь долоодугаар сарын 11-нд албан ёсоор батлагдаж, драфтын бэлгэдэл болгон 17 дугаарын өмсгөлтэйгээр тоглохоор болжээ.[2].

Хувийн амьдрал засварлах

Деннис Шрёдерийн эцэг герман, эх нь Гамби хүн ажээ. 2010 онд эцэг нас нөгчсөний дараахан сагсан бөмбөг хөөхөөр шийдсэн гэдэг.[3].

Эшлэл засварлах

Холбоос засварлах

  Commons: Dennis Schröder – Викимедиа зураг, бичлэг, дууны сан