Дашцэрэнгийн Гунгаа

Дашцэрэнгийн Гунгаа нь (1950 онд төрсөн) Монголын зураасан зургийн буюу график зургийн томоохон төлөөлөгч, СГЗ зураач хүн юм.

Д.Гунгаа нь 1950 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн.

1978 онд Болгар улсын Софи хотын Дүрслэх урлагийн академийг төгсжээ.

1983 онд “Комиссар Цэвэгжав”, “Манай ирээдүй” зэрэг төмөр барын цуврал уран бүтээлээрээ МУЭ-ийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн

засварлах

Д.Гунгаа нь 1978 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.

  • 1984, 1988 онд Улаанбаатар хотноо бие даасан үзэсгэлэн
  • 1988 онд Москва хотод бие даасан үзэсгэлэн
  • 1989 онд ЗХУ-д бие даасан үзэсгэлэн
  • 1993 онд Францын Парис хотноо бие даасан үзэсгэлэн
  • 1994 онд Италийн Милан хотноо бие даасан үзэсгэлэн
  • 1996 онд Францын Парис хотод бие даасан үзэсгэлэн

Д.Гунгаа нь дотоод гадаад, бие даасан болон хамтарсан олон арван үзэсгэлэн гаргаад байна.

Гавьяа Шагнал

засварлах
  • 2012 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол /2012.12.27 №3276/
  • 1983 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

Цахим холбоос

засварлах

Зураасан зургийн КАПИТАН

Гавьяат зураачид бүтээлээ толилуулж байна