Дашхүүгийн Баярсайхан

хөлбөмбөгийн спортын мастер, спортын сэтгүүл зүйн магистр, спортын сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн юм

Дашхүүгийн Баярсайхан (1971 оны 4 сарын 29-нд төрсөн) нь хөлбөмбөгийн спортын мастер, спортын сэтгүүл зүйн магистр, спортын сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн юм[1]. Монголын спортын сэтгүүл зүйн салбарт 2001 оноос хойш ажиллаж буй.[2]

Дашхүүгийн Баярсайхан
Төрсөн1971-04-29
ХарьяалалМонгол
МэргэжилСэтгүүлч
TelevisionМонголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
ХаньЦэвэгжавы Цэрэнжнав (2008 оноос)
ХүүхэдАнужин (Охин), Түвшин (Хүү)
ParentsБямбажавын Дашхүү (Эцэг), Лувсандоржийн Цэрэнбадам (Эх)
Вэбсайтhttps://www.facebook.com/profile.php?id=100035053967632

Бага нас

засварлах

1971 оны 4 сарын 29 өдөр Улаанбаатар хотын 1-р төрөх эмнэлэгт айлын 4 дэх хүү болон төрсөн. Эцэг Б.Дашхүү нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Том ширний үйлдвэрт будгийн оператор, эх Л.Цэрэнбадам нь Савхин эдлэлийн үйлдвэрт эсгүүрчнээр ажиллаж байв. Баярсайхан 1979 онд Ажилчны районы ерөнхий боловсролын 75-р сургуульд элсэн ороод 1989 онд төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

Залуу нас

засварлах

1989 онд Монголын Ардын армид татагдаж Зэвсэгт хүчний 126-р нэгтгэл, Зүүнбаян гарнизоны артиллерын 133-р ангид тагнуулч-байлдагчаар алба хаасан. Алба хааж байх хугацаандаа Ардын армийн "Алдар" спорт нийгэмлэгт хөл бөмбөгийн төрөлд тамирчин-цэрэг байв. 1991 онд хугацаат цэргийн албанаас бэлтгэл түрүүч цолтой чөлөөлөгдсөн. 1991 оноос 1999 он хүртэл хөлбөмбөгийн "Сор" клуб, "Бизнесийн чөтгөрүүд" баг, "Дэлгэр" баг, "Эрчим" клубт тус тус зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглож байлаа. Мөн 1991 оноос 1999 он хүртэл Үслэг эдлэлийн "Сор" компанид эсгүүрчнээр ажиллаж байсан.[3]

Боловсрол

засварлах
  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2022-11-12. Татаж авсан: 2022-11-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. https://news.mn/r/2435281/
  3. https://www.mnb.mn/i/229095