Дашбалдангийн Пүрэвсүрэн
Дашбалдангийн Пүрэвсүрэн (1929 онд төрсөн) нь Монгол Улсын дуурийн дуучин, Монгол Улсын Ардын Жүжигчин юм. Монгол Улсын Засгийн Газраас түүний эх орныхоо дуурь, дууны урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1961 онд Гавьяат Жүжигчин цолоор шагнажээ.
Dashbaldangiin Purevsuren | |
---|---|
Дашбалдангийн Пүрэвсүрэн | |
Төрсөн | 1929 Булган аймаг, Булган сум, Монгол Улс |
Мэргэжил | Дуурийн дуучин |
Хань | Норовын Баатар |
Шагналууд | Монгол Улсын Ардын Жүжигчин (2024), Монгол Улсын Гавьяат Жүжигчин (1961), Алтан Гадас одон (1956) |
Бага нас, Ажлын эхэн үе
засварлахПүрэвсүрэн 1929 онд БНМАУ-ын Богдхан аймгийн Булган-Уулын хошуу буюу одоогийн Булган аймгийн Булган сумын нутагт төржээ. Түүний аав нь Дашбалдан хэмээх нутгийн малчин, анчин гөрөөчин хүн байжээ. 1942 оны 3-р сарын 16-нд 13 настайдаа Дотоод хэргийн яамны Хилийн цэргийн чуулгад дуучнаар анх ажилд оржээ. [1] Тэрээр 1945 онд хоёрдугаар зэргийн дуучин болж, 1947 онд дунд тушаалын цэргийн офицер цол хүртжээ.
Сонгодог Дуурь
засварлахДашбалдангийн Пүрэвсүрэн нь 1948 онд “Бөмбөгөр Ногоон” хэмээн нэрийддэг Улсын хөгжимт драмын театрт ажиллах болж, хожим Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болоход нь үргэлжлүүлэн ажилласан ахмад уран бүтээлч юм. [2] Тэрээр 1985 оны сүүлчээр гавьяаныхаа тэтгэвэрт гарах хүртлээ Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуурийн дуучнаар ажиллаж, Монголын дуурийн урлаг үүсч хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан. Мөн 1956 онд гарсан Манай аялгуу нэртэй Монголын уран сайхны кинонд Д.Пүрэвсүрэн дуулж дүрээ мөнхөлжээ.
1961 онд Дашбалдангийн Пүрэвсүрэнгийн эх орныхоо сонгодог урлаг, дууны урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байжээ. [3] Д.Пүрэвсүрэн Хойд Солонгос, Орос, Герман, Хятадад тоглолт хийж, суралцаж байв. Пүрэвсүрэнгийн дуулалт, дүр бүтээлт, тэр дундаа түүний бүтээсэн "Ханбүргэд” дуурийн Норовлхам, Монголын алдарт Учиртай гурван толгой дуурийн Нансалмаа болон Хоролмаагийн дүрийг мэргэжлийн урлаг судлаачид өндрөөр үнэлдэг. [4][5]
МУГЖ Дашбалдангийн Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулан УДБЭТ -аас 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан. [6]
Монгол Улсын Ерөнхийлөгч Д. Пүрэвсүрэнд 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол олгов. [7]
Хувийн амьдрал
засварлахПүрэвсүрэн нь Монголын урдаа барьдаг мэргэжлийн балетчин Гавьяат жүжигчин Норовын Баатартай гэрлэжээ. Н. Баатар 2024 оны есдүгээр сарын 25-нд таалал төгсөв. [8]
Зарим Гол Шагнал
засварлах- Монгол Улсын ардын жүжигчин (2024)
- Хүндэт хилчин (1983)
- Онц хилчин (1980)
- Монгол Улсын гавьяат жүжигчин (1961)
- Алтан гадас одон (1956)