Дарийн Данзан
Дарийн Данзан (1940 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн-2005 онд нас барсан)- БНМАУ-ын Төв банкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн.
Намтар
засварлахТэрбээр дархад ястнаас төрсөн цөөхөн том сэхээтэн, нийгэм, улс төрийн зүтгэлтэн хүн. Түүнийг найз нөхөд, ойрын хүрээнд “дархад Данзан” гэж ярих нь бий. Данзан сумынхаа бага сургууль, Хатгал тосгоны дунд сургуульд онц дүнтэй суралцаж байсан бөгөөд бас ар гэрийн гачигдлаар сургууль завсардаж, энэ хугацаандаа нэгдлийн гишүүнээр элсэн малчин болж байж.
1958-1963 онд ЗХУ-ын Эрхүү хотод Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгсжээ.
1963 онд БНМАУ-ын банкны системд ажлын гараагаа байцаагчаас эхлүүлсэн.
1967-1972 онд Москва хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банканд томилогдож
Ховд аймгаас БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллахдаа Буянт сумын төвийг зургаагийн талд суурьшуулж, тэжээлийн үйлдвэр шинээр байгуулах, Дөргөн сумыг шинээр байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлж нутгийн олны талархлыг хүлээж байсан аж.
1975-1981 онд БНМАУ-ын Төв банкны ерөнхийлөгч.
1981 онд БНМАУ-ын Үнэ, стандартчиллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдон ажилласан.
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан байна.
1991 оноос “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуульд багшаар ажиллаж, 1992 онд дэд профессор цол хүртсэн. Оюутнуудад мөнгө, зээлийн бодлого, банкны удирдлага, хяналт шалгалт, санхүүгийн эрх зүй зэрэг мэргэжлийн хичээл зааж, сурган хүмүүжүүлэх ажилд идэвхтэй оролцож байжээ.
Шагнал
засварлахХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол банкны Очир эрдэнэ одон, Эдийн засгийн хамтын ажиллагааны 25 жил, ЗХУ-ын банкны ойн медаль зэрэг олон гавьяа шагнал хүртэж байжээ.
Гэр бүл
засварлах1965 онд Г.Цолмонтой (охин нэр нь Венера Гомбоева) гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Эхнэр Цолмон нь Москва хотын Боловсролын дээд сургуулийг төгсөж ирээд Соёлын яамны мэргэжилтэн, Горькийн нэрэмжит номын сангийн эрхлэгч зэрэг ажил хийж байжээ.