Дамиан Ламонт Олли Лиллард (Англи: Damian Lamonte Ollie Lillard, 1990 оны долоодугаар сарын 5-нд Калифорни мужийн Окленд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Портленд Трэйл Блэйзерс багийн холбон тоглогч юм. Вебер Стейт коллежийн багаас драфтын №6-гаар Портленд Трэйл Блэйзерс багт элссэж түлхүүр тоглогч нь болсон. Лиллард 2013 онд Бүх оддын тоглолтын бөмбөг эзэмшлийн тэмцээнд анх удаагаа оролцож түрүүлж байв. Түүнчлэн хоёр болон гуравдугаар сард "НБА-гийн Баруун конференцийн сарын Шилдэг шинэ тоглогчоор" нэрлэгдэн дөрөвдүгээр сарын 10-нд Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг тоглолтонд 38 оноо авч байлаа.

НБА-гийн үзүүлэлт засварлах

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирлын турш засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2012-13 Портленд 82 82 38.6 .429 .368 .844 3.1 6.5 0.9 0.2 19.0
2013-14 Портленд 82 82 35.8 .424 .394 .871 3.5 5.6 0.8 0.3 20.7
Замналын турш 164 164 37.2 .427 .381 .859 3.3 6.0 0.8 0.3 19.9
Бүх оддын тоглолт 1 0 9.0 .375 .500 .000 1.0 0.0 0.0 0.0 9.3

Эшлэл засварлах

Холбоос засварлах