Даваадоржийн Ганболд
Даваадоржийн Ганболд (1957 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын Үндэсний Дэвшлийн Намын анхны дарга, Монголын Үндэсний Ардчилсан Намын анхны дарга, Монгол Улсын анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн Засгийн газрын Тэргүүн шадар сайд байсан. Өдгөө Улс төрийн боловсролын академийн удирдах зөвлөлийн тэргүүн.
Боловсрол, эрдмийн зэрэг цол
засварлах1979 онд Москвагийн Улсын Их Сургуулийг улс төр эдийн засгийн ухааны мэргэжлээр төгссөн. 1987 онд Москвагийн Их Сургуульд Эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.
Коммунизмын үед
засварлахДаваадоржийн Ганболд Москвагийн Улсын Их Сургуулийг төгссөнөөсөө хойш 1979-1990 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төрийн дээд сургуульд эдийн засгийн багшаар ажиллаж байв. 1988 оны есдүгээр сард үзэл бодол нэгт гол төлөв эдийн засагч мэргэжилтэй нөхөдтэйгээ нийлэн "Залуу эдийн засагчдын клуб" байгуулсан нь ардчилсан хувьсгалын үндэс суурь болжээ.[1]
Ардчилсан хувьсгалын эхэн үе
засварлах1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын Ардчилсан Холбоо анхдугаар их хурлаа хийх үеэр Шинэ Дэвшилт Холбоо байгуулагдсанаа зарлалаа. Ийнхүү Монголд улс төрийн зорилго бүхий гуравдахь олон нийтийн байгууллага байгуулагдав.[2] Шинэ Дэвшилт Холбоог үүсгэн байгуулагчдын нэг нь Даваадоржийн Ганболд байв.
1990 оны гуравдугаар сарын 9-нд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улсын Бага Хурлыг байгуулахаар тохиролцлоо..[3] Ийнхүү 1990 оны долдугаар сард анхны ардчилсан сонгууль болоход Даваадоржийн Ганболд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улмаар мөн оны есдүгээр сард АИХ-аас Монголын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдлоо.
Эдийн засгийн шинэчлэл
засварлах
Даваадоржийн Ганболд 1990 онд бүрэлдсэн Дашийн Бямбасүрэнгийн толгойлсон МАХН-МоАН-МҮДН-ын Эвслийн засгийн газрын Тэргүүн шадар сайдаар сонгогдон ажиллалаа. Энэ засгийн газар эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж, түүний дотор өмч хувьчлал болон мал хувьчлалыг хэрэгжүүлж, валютын ханшийг чөлөөлснөөрөө Монголын түүхэнд орсон юм.
Даваадоржийн Ганболд 1992 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан хүчнээс (МоАН, МҮДН, МСДН) сонгогдон гарч ирсэн хуруу дарам гишүүдийн нэг болсон бөгөөд 1992-1996 онд цөөнхийн дуу хоолойг нийгэмд хүргэж, шинэ тутам байгуулагдсан Монголын Үндэсний Ардчилсан Намыг (1992 онд байгуулагдсан) хөдөө орон нутагт бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, өөрөө анхны тэргүүнээр нь ажиллаж байлаа.
Тэрбээр 1996-2000 онд Улсын Их Хуралд дахин сонгогдон ажиллах хугацаандаа 1996-1999 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байлаа. Энэхүү албанд ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн шинэчлэлийн хууль зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Улс төрөөс түр хөндийрсөн нь
засварлах2000 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчний намууд (МҮАН, МСДН) дахин ганц хоёр суудалтай болтлоо ялагдал хүлээлээ. Даваадоржийн Ганболдыг ч мөн энэ ялагдал тойрсонгүй. Энэхүү ялагдалд ардчилсан хүчний эв түнжингүй хагаралтай байдал ихэд нөлөө үзүүлсэн юм. Ийнхүү улс төрөөс шахагдсан Даваадоржийн Ганболд 2000 оноос Улс Төрийн Боловсролын Академийн тэргүүнээр ажиллаж байгаад 2004 оны аравдугаар сарын 22-ноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Бусад баримтууд
засварлах- Монгол улсын шадар сайдаар ажиллаж байхад "Алт-дилерийн хэрэг"-т холбогдож байв. [4]
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Монголын үндэсний түүхийн музейд Ардчиллын танхим бий болов". news.mn. Татаж авсан: 2008-06-24.[permanent dead link]
- ↑ "Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол". Баабар. Archived from the original on 2008-03-26. Татаж авсан: 2008-06-24.
- ↑ "Э.Бат-Үүл: Дорлигоо, Галсандорж хоёр хялалзаад жигтэйхэн". Daily News. Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2008-06-24.
- ↑ http://www.shuurhai.mn/23122 “Алт дилерийн хэрэг” ба Монгол орныг элгээр нь хэвтүүлсэн эзэд хэн бэ?