Г.К.Жуковын гэр музей
Г.К.Жуковын гэр музей буюу Г.К.Жуковын дурсгалын музей нь Монгол улсад 1979 онд байгуулагджээ.
Түүх
засварлахЗХУ-ын дөрвөн удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачилгаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 8 сарын 19-ний өдөр анх нээсэн юм. Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 9 сараас 1940 оны 5 сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харьяа, биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харьяалалд шилжүүлсэн.
Музейн дэглэлт
засварлахГ.К.Жуковын дурсгалын музей нь гэр музей бөгөөд тохижилт дэглэлтийг шинэчилж зураач Цэндийн Монгол ажиллаж байжээ.
Байршил
засварлахБаянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд байрладаг. Энэхүү музейн байшинд Г.К.Жуковын гэр бүлийнхэн амьдарч байжээ
[1].