Монгол Цэргийн Музей

Монгол Цэргийн Музей нь БНМАУ-ын Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор Монголын Ардын Армийн музей байгуулах шийдвэр гарснаар 1966 онд үүсгэн байгуулагдсан. Тус музей нь Монголын цэрэг, зэвсэгт хүчний түүхийн дурсгалт эд өлөг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.

Монгол Цэргийн Музей
ᠮᠤᠩᠭᠤᠯ
ᠴᠡᠷᠢᠭ ᠤᠨ
ᠮᠤᠽᠸᠢ
Байгуулагдсан1966 он
БайршилМонгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Захиралхурандаа Д.Ганзориг
Цахим хуудасhttp://militarymuseum.mod.gov.mn/

Монголын Ардын армийн музей анх Офицеруудын ордны хоёрдугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

1987 онд Сайд нарын Зөвлөлийн “Монгол Ардын армийн цогцолбор байгуулах тухай" тогтоол гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей байгуулагдах эхлэл тавигдсан.

1991 оны 10 сарын 2-ны өдөр БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Засгийн газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны хамтарсан тушаалаар  “Монгол цэргийн музей” хэмээн нэрлэгдэх болжээ. Музейн барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар ангиуд гүйцэтгэжээ.

1996 оны 3 сарын 15-нд Монгол цэргийн музей албан ёсоор нээлтээ хийжээ.

Эдүгээ 800 кв.м талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн ба “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн” гэсэн үзүүлэнгийн 2 танхимаас гадна “Маршал” гэсэн хүндэтгэлийн танхим ажиллуулдаг. Музейн барилгын гадаа талбайд байлдааны техник хэрэгслийн ил үзмэрүүд байхаас гадна нэг салбар музей байдаг нь Г.К.Жуковын дурсгалын музей юм.

Эртний түүхийн танхим

засварлах

Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртлэх дурсгал, НТӨ VIII-VII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд, XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1372 оны хүрлээр цутгасан галт буу зэрэг ховор үнэт үзмэрүүд бий.  

Шинэ үеийн түүхийн танхим

засварлах

1911 он буюу Богд хаант Монгол Улсын үе, 1921 оны Ардын хувьсгалын үе, 1930-аад оны МАХЦ, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Дэлхийн хоёрдугаар дайнд Монголчуудын оролцоо, Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралт, 1956-1990 оны Монголын Ардын Арми, 1991 оноос өнөөг хүртэлх Монголын Зэвсэгт хүчин, Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэргийн түүх багтжээ.

Цэргийн төрөл мэргэжлийн танхим

засварлах

Цэргийн холбоо, Артиллерын цэрэг, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Цэргийн улс төр, Ар талын түүхийг толилуулснаас гадна Монголын Ардын Армид ашиглагдаж байсан буудлагын зэвсэг, багаж хэрэгсэл зэрэг олон сонирхолтой  үзмэрийг дэглэн үзүүлсэн.

Хүндэтгэлийн танхим

засварлах

Богд хаант Монгол Улсын үеэс өнөөдрийг хүртэлх Монгол Улсын төрийн сүлд, далбааны өөрчлөлт, Монгол Улсын маршалуудын түүхэнд холбогдох ховор үзмэрүүд бий.

2019 онд Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Гадаад холбоос

засварлах