Грегори "Грег" Эфитимиос Луганис (Англи: Gregory "Greg" Efthimios Louganis, 1960 оны 1 сарын 29-нд төрсөн) нь Америкийн усанд үсрэлтийн тамирчин, зохиолч юм.

Грег Луганис

Усанд үсрэлт
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Грегори Эфтимиос Луганис
Төрсөн огноо 1960 оны 1 сарын 29 (1960-01-29) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Калифорни, Эль-Кахон
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Монреаль 1976 10 м тавцан
Алт Лос-Анжелес 1984 3 м трамплин
Алт Лос-Анжелес 1984 10 м тавцан
Алт Сөүл 1988 3 м трамплин
Алт Сөүл 1988 10 м тавцан
Дэлхийн АШТ
Алт Берлин 1978 10 м тавцан
Алт Гуаяакил 1982 3 м трамплин
Алт Гуаяакил 1982 10 м тавцан
Алт Мадрид1986 3 м трамплин
Алт Мадрид 1986 10 м тавцан
Пан Америкийн наадам
Алт Сан-Хуан 1979 3 м трамплин
Алт Сан-Хуан 1979 10 м тавцан
Алт Каракас 1983 3 м трамплин
Алт Каракас 1983 10 м тавцан
Алт Индианаполис 1987 3 м трамплин
Алт Индианаполис 1987 10 м тавцан
Универсиад
Алт Эдмонтон 1983 3 м трамплин
Алт Эдмонтон 1983 10 м тавцан

Тэрээр 1984 онд Сонирхогчдын Биеийн Тамирын Холбооноос АНУ-ын оны шилдэг сонирхогч тамирчны Жэймс Э.Салливаны нэрэмжит шагналыг хүртжээ.

Бага нас

засварлах

Луганис Самоа, Швед гаралтай бөгөөд Грек гаралтай Америк гэр бүлд үрчлэгдэж, Калифорнид өсчээ. Тэрээр Санта-Ана ахлах сургууль, мөн Эль-Кахон дахь Валхалла ахлах сургуульд суралцаж байв.

Тамирчны замнал

засварлах

Луганис 16 настайдаа Монреаль хотод зохиогдсон 1976 оны зуны олимпод оролцож, тавцангийн төрөлд Италийн домогт тамирчин Клаус Дибиасигийн дараа орж, мөнгөн медаль зүүжээ. 2 жилийн дараа Дибиаси зодог тайлж, Луганис анх удаа дэлхийн аварга цолд хүрсэн. 1978 онд тэрээр Майамигийн их сургуулиас усанд үсрэлтийн тэтгэлэг хүртэж, тус сургуульд театрын чиглэлээр суралцах болов. Гэхдээ Грег 1981 онд Ирвин дэх Калифорнийн их сургууль руу шилжиж бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Луганис Москвад болох 1980 оны зуны олимпоос хос алтан медаль зүүнэ гэгдэж байсан боловч Америкийн бойкотын улмаас мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов. 1982 онд Дэлхийн АШТ-ээс хошой алтан медаль зүүсэн тэрээр 1984 оны Лос-Анжелесийн олимпод онооны дээд амжилт тогтоон, өрсөлдөгчдөө хол хаяж түрүүлэн тавцан, трамплины төрлийн аль алинд алтан медаль зүүв.

1986 онд мөн амжилтаа давтаж, Дэлхийн АШТ-ээс хос алтан медальтай харьсан Грег 1988 оны Сөүлийн олимпод бас л 2 алтан медаль зүүсэн. Гэхдээ энэ удаад трамплины төрлийн урьдчилсан шатанд араараа 2½ эргэлттэй үсрэлт гүйцэтгэж байгаад трамплинд толгойгоо цохисон. Гэмтэл авсан хэдий ч урьдчилсан шатаа дуусгаж чадсан Луганис шигшээ шатанд мөнөөх үзүүлбэрээ давтан гүйцэтгэж, алтан медаль зүүжээ. Харин тавцангийн төрөлд сүүлчийн үсрэлтээрээ 3.4 зэрэглэлийн үсрэлтийг гүйцэтгэж, нийт 638.61 оноотой болсноор мөнгөн медаль хүртсэн Шион Нигээс дөнгөж 1.14 оноогоор илүү гарч, түрүүлжээ.

Хувийн амьдрал

засварлах

Грег Луганис гэй гэдгээ олон нийтэд зарласан бөгөөд 1988 онд ХДХВ-тэй болох нь тогтоогдсон[1].

  1. "Breaking the Surface (his book on his life and diving career) Times Mirror article: Olympic Diver Louganis Reveals That He Has AIDS]

Цахим холбоос

засварлах